Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМЫН МӨНХТОЛГОЙ БАГИЙН МАЛЧИН Г.АДЪЯАХҮҮ "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" -ААР ТОДОРЛОО.

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 68

Г.Адъяахүү нь сүүлийн 3 жилийн байдлаар 2020 онд 860 толгой, 2021 онд 1090 толгой, 2022 онд 1209 толгой мал тус тус тоолууснаас гадна том малын зүй бус хорогдол, төлийн хорогдол гаргаагүй байна. 2020 онд 50 үнээнээс 35 тугал, 270 эм хониноос 180 хурга, 100 ямаанаас 100 ишиг, 2021 онд 62 үнээнээс 35 тугал, 268 эм хониноос 268 хурга, 50 эм ямаанаас 50  ишиг, 2022 онд 62 үнээнээс 33 тугал, 360 эм хониноос 250 хурга, 63 эм ямаанаас 63 ишиг тус тус хүлээн авч бойжуулсан байна.

Түүний сүргийн бүтцийг авч үзвэл 2020 онд нийт 860 толгой малын нийт 4 хувийг адуу, 14.1 хувийг үхэр, 58.4  хувийг хонь, 23.5 хувийг ямаа, 2021 онд нийт 1090 толгой малын нийт 5.4 хувийг адуу, 12.8 хувийг үхэр, 66.9 хувийг хонь, 14.9 хувийг ямаа, 2022 онд нийт 1209 толгой малын нийт 5.9 хувийг адуу, 11 хувийг үхэр, 60,4  хувийг хонь, 22.7 хувийг ямаа тус тус эзлэж байгаа юмаа.

Түүний мал сүргийн чанараа сайжруулахын зэрэгцээ талхагдлаас хамгаалан бэлчээрийг сэлгээгээр ашиглаж малдаа тарга хүч сайн авхуулахаас гадна өвс тэжээлийн хүрэлцэхүйц нөөц бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж эрүүл чанартай сүрэгтэй болсон малчин билээ.

Мал сүргээ тарга хүч, эрүүлжүүлэх арга хэмжээг сайн авснаар мах, ноосны гарц их бөгөөд тарга хүч сайн авхуулсанаар зах зээлд төвөггүй борлуулж, ашиг орлого ч өндөр байдаг байна. Жил бүр дунджаар 7000 кг мах, 700-750 кг ноос, 7,000,000 төгрөгний сүү, цагаан идээг зах зээлд нийлүүлж байна.

Г.Адъяахүү нь малчдын гэрээгээр эзэмшдэг хадлангийн талбайгаас жил бүр 30-40 тн байгалийн хадлан бэлтгэдэг ба 5 тн тэжээл, 5 тн хужир шүү бэлтгэн нөөцөлснөөр өвөл, хаврыг том мал болон төл малын хорогдолгүйгээр даван гардаг.    Г.Адъяахүү нь жил бүр сумын төвийн ажилгүй иргэдээс 10-15 хүнийг түр ажлын байраар ханган цалинжуулж ажиллуулдаг.

Нийгмийн хариуцлагын хүрээнд: 2 өрхийг малчинаар авч мөнгөн цалын өгч малжуулж амьдрал ахуйд дэмжлэг болон ажилласан. Сумын 1-р цэцэрлэгт 1,000,000 төгрөг, аарц, сүү цагаан идээ, чацарганы шүүс зэргээр дархлаа дэмжих ажлыг зохион байгуулсан, Сумын хүн эмнэлэгт 2 хонь, 1 сая төгрөгний үнэ бүхий 2 принтер, ЕБСургуульд 4 хонь, монгол хэл бичгийн танхим тохижуулхад зориулан 500.000 мянган төгрөг, аарц, сүү цагаан идээ, чацарганы шүүс зэргээр дархлаа дэмжих, сумын төвийн зорилтот бүлгийн 3 өрхөд 3 хонь, 1 ямаа хандив өгч тусалсан. корона вирусын цар тахлын үед сумын онцгой комисст 1 хонь, 1 ямаа, 500,000 төгрөг хандивласан.

Сүүлд нэмэгдсэн мэдээ