Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМЫН "АР СЭВД МОГОЙТ" ХХК ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АМЖИЛТААРАА УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛНООР ШАЛГАРЛАА.

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 139

Д.Амаржаргал захиралтай "Ар сэвд могойт" ХХК нь эргэлтийн 780 га талбайтай.

Жилд 400-450 га талбайд улаанбуудай тариалж, 815,0 -1162,0 тн улаанбуудайн ургац хураан авдаг.

Үндсэн 6, гэрээт 3, нийт 9 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг.

Эднийх нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс гадна сумын иргэдэд үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр ногоон тэжээл, тэжээлийн будаа нийлүүлж

• 2020 онд 9 иргэнд 15 тн ногоон тэжээл, 8 иргэнд 6 тн тэжээлийн будаа,

• 2021 онд 10 иргэнд 15.6 тн ногоон тэжээл, 7 тн тэжээлийн будаа,

• 2020 онд сумын онцгой комисст 1 сая төгрөг,

• 2021 онд аймгийн онцгой комисст 1 үхэр, 5 иргэнд 3,780,000 төгрөгийн хандив тусламж үзүүлсэн.

Мөн төр төсвийн байгууллагуудад хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх зэрэг сум орон нутаг, байгууллага, иргэн, хамт олон руу чиглүүлсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ олны талархалыг хүртэж ирсэн ажилсаг, бүтээлч хамт олон

Сүүлд нэмэгдсэн мэдээ