Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМЫН "ӨГӨӨЖ МАНДАЛ УУЛ" ХХК ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АМЖИЛТААРАА 4 ДЭХ УДААГАА УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН БОЛЛОО.

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 187

"Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор дөрөв дэх удаагаа шалгарсан П.Бямбацэрэн захиралтай “Өгөөжмандал-Уул” ХХК нь 2006 онд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдаж байсан.

Үүнээс хойш газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэлээ өргөжүүлж 3385 га эргэлтийн талбайтай, үр тарианы  бригад, үтрэм, МАА-н гурван суурь, ХАА-н техникийн парк шинэчлэлт бүрэн хийгдсэн 20 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Сүүлийн 5 жилийн дундажаар жилд улаанбуудай 2200-2500 га-д тариалж, нэгж га талбайгаас 18.4-33.0 цн ургац хурааж, ногоон тэжээлийг нийт талбайн 10 орчим хувьд нь тариалдаг болсон.

"Өгөөжмандал уул” ХХК нь өөрсдийн санаачлагаар тариалангийн 2500 га буюу 116 км урт 130 см өндөр сеткэн тор, 3 эгнээ өргөст тор, 1 эгнээ троос, 200 см төмөр бетонон шон татаж хашаалж нийт 760 сая гаруй төгрөгний хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ