Цөөн үгээр

- СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНГИЙН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТ, ОЛГОСОН ЗЭЭЛИЙН ТАЛААРХИ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД БОЛГОН СУМЫН ИРГЭДИЙГ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ БОЛОМЖООР ХАНГАЛАА.. - "Сүү, цагаан идээний цехийн засвар, гүнийн худаг гаргах ажил"-ын үнийн санал авч байна. - Эрүүл Мэндийн Төвийн 2021 оны 1-р улирлын төсвийн гүйцэтгэл

Хушаат сумын Ахмадын хорооноос "Хамтдаа сэргийлье" аяныг зохион байгуулж байна.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 565

 

Хушаат сумын Д.Оюун даргатай  Ахмадын хорооны хамт олон  дэлхий дахинд  цар тахал гэж  нэрлэгдээд байгаа Шинэкорона вирусийн эсрэг  "Хамтдаа сэргийлье" аяныг  сумандаа зохион байгуулж   сумын ЗДТГ –т 2 удаа,  Эрүүл Мэндийн Төвд 2 удаа, Төрийн банкинд 2 удаа, Орхон голын гүүрэн дээр ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 2 удаа, ХААН банкинд 2 удаа нийтдээ 9 удаа төрийн албан хаагчид болон үйлчилгээний байгууллагын ажиллагсадыг маскаар ханган , халуун аарц, цай, цагаан идээ зэрэг дархлаа дэмжих хүнсээр үйлчилж  ЗДТГ,ЭМТ зэрэг байгууллагад энэ чиглэлийн ажилд зарцуулах зорилготойгоор шатахууны зардлын мөнгийг нэмэр болгож өгч ажиллалаа.  Ахмадууд маань нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийгмийн төлөвшил, хариуцлага  гэж юу байдгийг биеэрээ хойч үедээ үлгэрлэж  байгаад маш их үнэлж баярлаж  байна. Та нарын маань сэдсэн үйлс бүхэн бүтэмжтэй байж  хүн бүр та нараараа бахархан үлгэрлэн дуурайж  эх орон, орон нутагтаа сайн үйлс ихийг бүтээж сум орон маань өнө мөнхөд хөгжин дэвжиж байх болтугай.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ