Цөөн үгээр

- Хушаат сумын ЗДТГ, ИТХ-ын ажлын албанд зөөврийн болон суурин компьютер, тоног төхөөрөмж худалдан авах ажлын тендерийн урилга - Хушаат сумын ЗДТГ-т хогны машин, тоног төхөөрөмж худалдан авах ажлын тендерийн урилга - Хушаат сумын төмөр бетон гүүрнээс төмөр замын гармын цаад хэсэг хүртэлх 2,5 км зам засварын ажлын тендерийн урилга

АЖ АХУЙН НЭГЖИЙН НЯ-БО НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 135

Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгонд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын нягтлан бодогч нарт зориулсан нягтлан бодох бүртгэлийн сургалт өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд болж байна. Тус сургалтыг Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор, профессор, мэргэшсэн нягтлан бодогч Р.Батжаргал удирдан явуулж байгаа юм. Сургалтаар санхүүгийн тайланг бэлтгэж, тодруулга хийхэд анхаарах зүйлүүд, нягтлан бодох бүртгэл болон аудитын тухай хуулийг өөрчлөх шалтгаан, нэмэлт өөрчлөлт, Олон улсын стандартад нийцүүлж, Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах, үндсэн хөрөнгө болон ХАА-н бүртгэл, ЖД бизнесийн хялбаршуулсан бүртгэл, тайлан өгөгдлийг үндэслэн тооцоолол хийх, Нийгмийн даатгалын шинэчлэл, өөрчлөлтийн хэрэглээ, эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт, татварын бүртгэл, тайлан зэрэг чухал сэдвүүдээр мэдээлэл өгч байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ