Цөөн үгээр

- "Архи амьдралын дайсан" АСТ, "Зөрчлийн тухай хуулиас" сургалтуудыг зохион байгууллаа. - Хушаат суманд Гамшгаас хамгаалах команд штабын сургууль боллоо. - Хушаат суманд "Халдварт болон халдварт бус өвчний цогц үзлэг" зохион байгуулагдлаа.

Засаг даргын мэндчилгээ

Нийтэлсэн: 7 сарын өмнө Үзсэн: 120

Эрхэм хүндэт Хушаат нутгийн иргэд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж сумынхаа цахим хуудсаар  уулзаж байгаадаа баяртай байна.Хушаатчууд бид өнгөрөгч Гал мичин жилдээ мал сүргээ өсгөн тариа,буудай, хүнсний ногооны арвин их ургац хураан авч газар тариалангийн салбарын аж ахуйн нэгжүүд, малчид маань ажил хөдөлмөр ололт амжилтаараа аймаг, улсдаа манлайлсан олон амжилт гаргасан сайхан жил байлаа.Түүнчлэн сар шинийн босгон дээр олон алдартнууд төрж сум орныхоо нэр алдлыг цуурайтууллаа.Алтан унжлагат хэмээх гал тахиа жилдээ шинээр үүсгэн байгуулагдсан Хушаат сумын 30 жилийн ой тохиож байна.Ойгоо угтан хүн бүр, айл өрх бүр, байгууллага бүр зорилго зорилтоо биелүүлсэн амжилтаа ахиулсан, амар амгалан гийсэн сайхан жил болох болтугай  хэмээн Хушаатчууддаа эрүүл энх сайхан сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ