Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Ил тод байдлыг хангах шалгуур үзүүлэлтийн тайлан 2017 оны жилийн эцсээр

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 2009

Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 143 дугаар

Тогтоолын хавсралт

ХУШААТ СУМЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ ИЛТГЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Шалгуур үзүүлэлт

Гарах үр дүн

Нэг. Үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал

 

1.1.Дараахь зүйлсийг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан тогтмол шинэчилж байх:

-Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн

-Албан хаагчийн ёс зүйн дүрэм

Төрийн үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн овог нэр, албан тушаал, хариуцсан ажил, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь.

-төрийн үйлчилгээ авахтай холбоотой материалын жагсаалт

Байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар

Сумын ЗДТГ-ын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги зорилтуудыг тусгасан самбарыг ханад байрлуулж иргэдэд тогтмол ил тод мэдээлдэг ба төрийн үйлчилгээ, захидал харилцаа, өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар сумын ЗДТг-ын архив, бичиг хэргийн эрхлэгчийг томилон ажиллуулж байна. Тухайн ажилтны албан тушаал, харилцах утас, ажлын байрны чиг үүргийг тусгасан мэдээллийг сумын ЗДТГ-ын  танилцуулга самбарт байрлуулан ажилтан солигдсон нөхцөлд шинэчлэн тавьж байна.

Төрийн үйлчилгээ авахтай холбоотой материал улсын бүртгэлийн үйлчилгээ, нийгмийн даатгал, халамж, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, ХАА, татвар, газар зохион байгуулалт, төсөв санхүү, шинээр батлагдсан хууль тогтоомжууд зэрэг үйлчилгээнүүдийн талаар болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөр дүрэм журам, хууль бүхий самбаруудыг өөрчлөлт гарсан тохиолдол тус бүрд шинэчилж тавьж байна. Мөн улсын бүртгэл, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, халамж зэрэг үйлчилгээнүүдийг авахтай холбоотой материалуудын жагсаалтыг сумын khushaat@selenge.gov.mn сайтад оруулан нийт иргэдэд мэдээлж байна.

1.2.Тухайн байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээний арга хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх

 

Тухайн төрийн үйлчилгээ бүрийг боловсронгуй болгох талаар төр төсвийн байгууллага, албан тушаалтан бүр идэвхи санаачлага гарган ажиллаж байна. Тухайлбал: хуулиудыг гарын авлага, сургалтаар иргэдэд хүргэхээс гадна  төр төсвийн байгууллага, баг, ТББ, иргэдийн дунд АСТ зохион байгуулж асуулт хариултын хэлбэрээр иргэд, албан хаагчдаар дамжуулан иргэдэд хуулийн суртчилгааг хүргэх хэлбэрийг сонгон уламж болгон зохион байгуулж хэвшээд байна.

1.3.Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хуулиар хориглоогүй аливаа мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй, хүндрэл чирэгдэлгүй өгөх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх.

Төр төсмвийн байгууллагуудтай холбоотой мэдээллийг сумын Selenge Khushaat фэйсбүүк хайг, Khushaat@selenge.gov.mn цахим хаягууд болон Эрх зүйн хөтөч самбараар сар бүрийн мэдээг тогтмол мэдээлж ажиллаж байна.

1.4.Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрээ тухай бүр Хууль зүй, Дотоод хэргийн яамаар хянуулан улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаарб байрлуулан мэдээлсэн байх.

Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан 1987-2016 оны  7 захирамжийг  ХЗТХЯ-аар хянуулж улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр явуулсан боловч 2 захирамжийг хүчингүй болгох, 5 захирамж  Захиргааны Ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй. Цаашид хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүд гаргах нөхцөлд сумын ИТХ-аар гаргуулж байх збөвлөмж ирснийг дагаж мөрдөн ажиллаж байна. 2017 оны сумын Засаг даргын захирамжууд, ИТх-ын тогтоолуудыг цахим хэлбэрт оруулан Khushaat@selenge.gov.mn цахим хуудаст оруулан ил тод нийтэд мэдээлж байна.

1.5.Төрийн бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг боловсруулахдаа холбогдох төрийн ба төрийн бус байгууллага , мэргэжлийн шинжээч , эрдэмтэн , иргэдийн саналыг авч үндэслэлтэй гэж  үзвэл төсөлд тусгадаг байх

Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, ОНХСанд тусгах санал авах  болон нийтээр дагаж мөрдөх журмуудын төслийг боловсруулахдаа  ил захидал, сала асуулгын хуудас гарган иргэдээс санал хүсэлтийг авч тусган боловсруулж байна.

1,6. Санал, хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах утас буюу хайрцаг/ дэвтэр/ ажиллуулан түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх.

Иргэдээс жилд 2 удаа сэтгэл ханамжийн асуулгыг авч санал, гомдлыг жагсаан удирдах албан тушаалтнуудад хүргүүлэн байгууллагын  болон албан тушаалны үйл ажилагааг сайжруулахаар үүрэг даалгавар өгч ажиллаж байна.

1,7.Өргөдөл, гомдлыг хуульд засан хугацаанд шийдвэрлэж хариуг өгч хэвшсэн байх.

Сумын төр төсвийн байгууллага, албан тушаалтанд ирсэн өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу өгч улиралд 1 удаа биелэлтийг гарган мэдээлж байна.

Хоёр. Хүний нөөцийн бодлогын ил тод байдал

2.1. Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журам боловсруулан хэрэгжүүлсэн байх.

Сумын ЗДТГ-ын төлөвлөгөөнд хүний нөөцийг бүлэг болгон оруулж жил бүр тайлагнаж байна.

2.2.байгууллагын хүний нөөцийн удирдлагын ил тод, нээлттэй байдлыг хангах арга замыг хүний нөөцийн стратегид тусгасан байх.

Төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.

2.3.Хүний нөөцийн стратегийн хэрэгжилтийг үнэлэх, шинэчлэх, үйл ажиоллагаанд албан хагчдын оролцох боломжийг бүрдүүлсэн байх.

Байгууллагын ажиллагсадын хурлаар зорилтын хэрэгжилтийг хэлэлцүүлдэг.

2.4.Байгууллагын соёл,, зохион байгуулалт,, үйл ажиллагааны нээлттэй байдлын талаархи сэтгэл ханамжийн судалгааг албан хаагчдаас жил бүр авч дүнг ил тод танилцуулж, түүний мөрөөр шаардлагатай арга хэмжээ авсан байх.

Сэтгэл  ханамжийн судалгааг жил бүр авч гарсан санал санаачлагыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.

2,5.Сул орон тооны зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээд нээлттэй зарласан байх.

Сул орон тооны зарыг төрийн албаны салбар зөвлөлд тухай бүр нь хүргүүлж ажилласан. 2017 онд 2 сул орон тоог зарлаад байна.

2.6.Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр байгууллагын дотоод журманд өөрчлөлт оруулж хэрэгжильийг зохион байгуулсан байх.

Албан хаагчдын үр дүнгийн гэрээг хагас бүтэн жилээр дүгнэн урамшуулал болон зэрэг дэв нэмэхэд санал хүргүүлж ирсэн. 2017 онд 8 төрийн албан хаагч зэрэг дэви нэмсэн. Дотоод журмаа 2016 онд шинэчилсэн.

Гурав.төсөв, санхүүгийн ил тод байдал

3.1.Төсвийн төслийг боловсруулахдаа байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааный зорилт, зорилго, тэргүүлэх чиглэлтэй  нягт уялдуулсан байх.

Төсвийн төслийг боловсруулахдаа МУЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөро, байгуллагын эрхэм зорилго, байгууллагын үйл ажиллагааны зорилго зорилтуудтай уяодуулан баталж байна.

3.2.Үндэсний аюулгүй байдлын болон төрийн нууцтай холбоотойгоос бусад байгууллагын тухайн жилийн төсөв, урьд оны төсвийн гүйцэтгэл, дараа оны төсвийн төслийг Монгол Улсын төсвийн ил тод байдал /www.iltod.gov.mn/ цахим хуудсаар болон бусад хэлбэрээр олон нийтэд мэдээлж  мэдээлэлийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлсэн байх.

Хамааралгүй

3.3. төсвийн гүйцэтгэлийн биелэлт болон хагас, бүтэн жилийн санхүүгийн тайланг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж иргэд, иргэний нийгмийн зүгээс төсвийн зарцуулалтанд хяналт тавих боломжийг хангасан байх.

Төсвийн байгууллага тус бүрээс сар бүрийн төсвийн гүйцэтгэл% өглөг авлагын мэдээг авч нэгтгэн сарын бүрийн 1-ны дотор аймгийн СТСХэлтэст мэдээлж Санхүүгийн Ил тод  байдлдын самбар болон шилэн дансанд шивэн оруулж нийтэд ил тод мэдээлж байна. Төсвийн байгууллагуудын хагас жилийн тайланг ил тод байлгах үүднээс Шилэн дансанд шивж оруулсан.

3.4.Байгууллагын санхүүгийн тайланд хийсэн аудитын  дүгнэлтийг бүрэн эхээр нь байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан  мэдээлсэн байх.

2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалтаар өгсөн зөвлөмжийн мөрөөр төлөвлөгөө гарган сумын Засаг даргаар батлуулж ажилласан ба Аудитын дүгнэлтийг шилэн дансанд байршуулсан.

3.5.Тухайн жилийн батлагдсан  төсөвт  нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд энэ тухай цахим хуудсаар болон бусад хэлбэрээр олон нийтэд мэдээлж мэдээллийг иргэд, байгууллага, чөлөөтэй авах нөхцөлөөр хангасан байх.

2017 оны сумын ИТх-ын 04 тоот тогтоол, сумын Засаг даргын А/109 тоот захирамжаар төсвийг шинэчлэн баталж 2 удаа тодотгол оруулсан. Ил тод байлгах зорилгоор Санхүүгийн ил тод байдлын самбаруудад болон шилэн дансанд мэдээллийг шивж оруулсан.

3.6.Зөвхөн хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг үйлчлүүлэгчдээс авч түүний хэмжээний тухай цахим хуудсаар болон бусад хэлбэрээр олон нийтэд мэдээлсэн байх.

Хууль тогтоомжинд  заасны дагуу Ойн тухай хууль зөрчсөн иргэн Л.Отгонбаярт ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.13  дэхь заалтыг үндэслэн   240.000 төгрөг, Соёолж ХХК-д Ойн тухай хуулийн 47.2.6 дахь заалтыг үндэслэн 3.600.000 төгрөгний  торгууль ноогдуулж барагдуулсан. Амьтны тухай хууль зөрчсөн иргэн С.Бат-Эрдэнэд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6.1 дэх заалтыг үндэслэн 150.000 төгрөгний торгууль, 550.000 төгрөгний нөхөн төлбөр ногдуулж барагдуулсан. Ойн тухай хуулийг зөрчсөн иргэн С.Эрдэнэцогтод Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9.8 дах заалтыг үндэслэн 300.000 төгрөгний торгууль ногдуулж барагдуулсан. Ойн тухай хуулийг зөрчсөн иргэн Д.Балжиннямд 1.000.000 төгрөгний торгууль, 642.000 төгрөгний нөхөн төлбөр ногдуулж ногдуулж, Г.Амараад 1.000.000 төгрөгний торгууль 959.040 төгрөгний нөхөн төлбөр ногдуулж барагдуулсан. Мөн иргэн Г.Улаалзайд 1.000.000 төгрөгний торгууль, 648.000 төгрөгний нөхөн төлбөр ногдуулж барагдуулсан

Соёолж ХХК-иас 2050 ш зулзаган нарс хурааж улсын орлогод 9.250.000 төгрөг оруулсан.  18 м3 түлшний мод хурааж 240.000 төгрөг улсын орлого болгосон. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр 98.000  төгрөг,  ойгоос хэрэглээ болон түлшний мод ашигласны төлбөр хураамж 4.600.184 төгрөг, Ан агнуурын нөөц ашигласны төлбөр 681.000 төгрөг, Хог хаягдал үүсгэсний төлбөр 1.080.900 төгрөг тус тус төвлөрүүлсэн байна.

 

3.7.Үйлчилгээний хөлс болон төлбөр  хураамж авах хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх.

 

Дөрөв. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал

4.1.Ил тод, шударга, үр ашигтай, хэмнэлттэй хариуцлагатай байх зарчимд  суурилсан худалдан авах ажиллагааны бодлого баримтлан байгууллагын дотор мөрдөх журмыг батлан энэ талаар олон нийтэд мэдээлсэн байх.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохих хууль журмын дагуу зохион байгуулж иргэдэд нээлттэй байлгах үүднээс /www.tender.gov.mn/сайт, байгууллагын цахим хуудас , мэдээллийн самбаруудаар тавьж мэдээлсэн.

4.2.Тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам болон тендерийн урилгыг хуульд заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж цахим хуудас /www.e-procurement.mn/ -т байршуулан тогтмол шигнэчилж байх

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг тендер шалгаруулалт явуулах журмын дагуу тендерийн урилгыг www.e-procurement.mn цахим хуудас болон khushaam@selenge.gov.mn сайт болон Selenge Khushaat facebook хуудсанд байршуулж иргэдэд мэдээлсэн.

 

4.3.Үнэлгээний хороонд тухайн салбарын 2-оос доошгүй төрийн бус байгууллагын төлөөлөл/ ашиг сонирхлын зөрчилгүй болохыг мэдэгдсэн бол/ -ийг оролцуулсан байх

Үнэлгээний хороодод А3 сертификаттай иргэдийг оролцуулан ажиллуулсан.

4.4.Тендерт оролцохыг сонирхогчдод тавих шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тод мэдээлсэн байх.

Тендерт оролцохыг сонирхогчдод тавиагдах шалгуур үзүүлэлтийг тендерийн баримт бичигт тодорхой тусган холбогдох хууль журмын дагуу тендерийг зарлан сонгон шалгаруулалтыг явуулж ил тод мэдээлсэн.

4.5.Тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаархи товч мэдээллийг байгууллагын цахим хуудаст байршуулан, шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан нөхцөл, хуулийн үндэслэлийн талаар тодорхой танилцуулсан байх.

Төрийн болон орон нутгийн өмчийын хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулж шалгарсан болон шалгараагүй аж ахуйн нэгж байгууллагад шалтгаан тайлбарыг Засаг даргын албан тоотоор мэдэгдсэн.

4.6.Худалдан авсан бараа, ажил үйлчилгээний тайланг тухай бүр байгууллагын цахим хуудаст байшуулж хэвшсэн байх.

Худалдан авсан бараа ажил үйлчилгээний тайланг тухай бүр ОНХС болон байгууллагын шилэн дансны цахим хаягуудад тус тус тогтмол байршуулан ажиллаж байна.

4.7.Тендер шалгаруулах явцад илэрсэн зөрчлийн талаар тухай бүр холбогдох байгууллагад мэдээлсэн байх

Тендер шалгаруулах явцад илэрсэн зөрчил, дутагдал, гомдол гараагүй.

4.8.Худалдан авах ажиллагааны чиглэлээр холбогдох албан хаагчдыг мэргэшүүлсэн байх

Сэлэнгэ аймагт А сеотификат олгох 2 удаагийн сургалтанд нийт 6 хүнийг хамруулж 3 хүн сертификат авсан.

4,9.худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулан түүнтэй танилцах боломжийг бүрдүүлсэн байх.

Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, хяналт шалгалтын дүнг байгууллагын шилэн дансны цахим хаягт ил тод байдлаар мэдээлж ажилласан.

4.10.Худалдан авах ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлын тоо, тэдгээрийн товч агуулга, шийдвэрлэсэн байдлыг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулан мэдээлсэн байх.

Худалдан авах ажиллагаатай холбоотой өргөдөлд, гомдол гараагүй.

 

 

ИЛТГЭХ ХУУДСЫГ НЭГТГЭСЭН: ТЗХЭЗМ                           Д. ӨНӨРЖАРГАЛ

ХЯНАСАН: ЗДТГ-ЫН ДАРГА                                        Н. ЗАХИРАХБААТАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ