Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ АЙМАГТ ЗОЧИЛЛОО

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 363

Энэ сарын 20-ны өдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шинг Хайминг тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид Сэлэнгэ аймагт зочиллоо. Зочдыг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга С.Бүрэнбат, аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж, Ж.Баярмагнай нар хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат зочдод Сэлэнгэ аймгаа танилцуулахын зэрэгцээ аймаг, орон нутгийнхаа онцлогийн талаар товч мэдээлэл өгч, хамтран ажиллах талаар саналаа солилцлоо. Элчин сайд Шинг Хайминг тэргүүтэй БНХАУ-ын төлөөлөгчид Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн гурван улсын төрийн тэргүүн нарын санаачлан хэрэгжүүлж, ажил хэрэг болгож буй Эдийн засгийн коридор байгуулах “Нэг бүс-нэг зам” ажлын эхлэл болсон Алтанбулаг чөлөөт бүсэд зохион байгуулагдаж байгаа “Алтанбулаг экспо 2016” форумд оролцохоор ирэх далимдаа ийнхүү Сэлэнгэ аймгийн удирдлагатай уулзаж харилцан хамтран ажиллах асуудлаар саналаа солилцсон юм. Өмнө 2013 онд Сэлэнгэ аймгийн зүгээс БНХАУ-тай хамтран ажиллах асуудлаар санал тавьж, аймагтаа зочлохыг урьж байсан юм. Энэ удаа тэрээр ажлын далимаар зочилсон юм. Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шинг Хайминг ХАА болоод газар тариалангийн салбарт, цаашаад боловсрол, эрүүл мэндийн аль ч салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа энэ үеэр онцлон хэлсэн.

Сүүлд нэмэгдсэн мэдээ