Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ҮНДСЭН ХУУЛИЙН 31 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 166

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах ажлын төлөвлөгөөг батлуулан Үндсэн хуулийн видео сургалтыг ЗДТГ-ын цахим хуудаст байршуулж 2022.01.16-ны байдлаар нийт 792 хүн үзэж танилцлаа. Мөн 1992.01.13-ны өдөр батлагдсан Үндсэн хуулийг бүрэн эхээр нь сурталчиллаа.    1991 онд Хушаат сумаас АИХ-д сонгогдсон депутат, Энхтал САА-н дарга, Хушаат сумын анхны Засаг дарга Х.Намсрайжав агсны талаархи видео дурсамжийг цахим хуудаст нийтэлж 2022.01.16-ны байдлаар 792 хүн, Х.Намсрайжав агсны талаархи зурган дурсамжийг нийтэлж 17 нийтлэл, 6 удаа хуваалцан 431 хүн үзэж мэдээлэл авлаа.

          Үндсэн хууль баталсан талаар болон Сэлэнгэ аймгаас сонгогдсон депутатуудын талаархи мэдээллийг нийтэд түгээн сурталчиллаа.

   Шинэ үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн өдөрт зориулан Шинэ үндсэн хууль батлалцсан Хушаат сумын анхны Засаг дарга Халтарын Намсрайжавын нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд эрэгтэй 5, эмэгтэй 9 баг, нийт 14 баг тамирчид оролцон эрэгтэй багаас 1-р байрыг Г.Чинбат ахлагчтай баг, 2-р байрыг С.Анхболд ахлагчтай баг, 3-р байрыг Э.Энхбаяр ахлагчтай баг, эмэгтэй багуудаас 1-р байрыг Л.Бурмаа ахлагчтай баг, 2-р байрыг З.Сувд ахлагчтай баг, 3-р байрыг О.Бямбацэцэг ахлагчтай баг тус тус эзэлсэн байна. Гар бөмбөгийн тэмцээнийг Х.Намсрайжав агсны үр хүүхдүүд, ач зээ нар зохион байгуулж ивээн тэтгэлээ.

         Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  Үндсэн хуулийг батлалцсан,АИХ-ын депутат, сумын анхны Засаг дарга Халтарын Намсрайжавын үр хүүхдүүдийг хүлээн авч дурсгалын зүйл гардуулан хүндэтгэл  үзүүллээ. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ