Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

СУМЫН ИРГЭН Б.БАТСАЙХАНЫ ГЭР БҮЛ 3 БАЙГУУЛЛАГА, 15 ӨРХӨД САЙН ҮЙЛСИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 267

СУМЫН ИРГЭН Б.БАТСАЙХАНЫ ГЭР БҮЛ 3 БАЙГУУЛЛАГА, 15 ӨРХӨД САЙН ҮЙЛСИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ. Сумын Мөнхтолгой 2-р багийн иргэн Батчулууны Батсайханы гэр бүлээс сумын төсвийн 3 байгууллага /ЭМТ, ЕБС, Цэцэрлэг/ Энхтал тасаг, САА-н үед ажиллаж байсан ахмад настнууд болон олон хүүхэдтэй өрхүүдэд хаврын тариалалтын ажил, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хөнгөлөх зорилгоор 2-р багийн иргэн Х.Шуурай, А.Төмөрбаатар, Батбаяр, Т.Нямцэрэн, Г.Мөнхбаяр, Цэндсүрэн, Дашдолгор, 1-р багийн иргэн Б.Жанцан, Цэцгээ /Голын өндөр үтрэм/ И.Сүрэн, Д.Дэмбэрэл, Я.Оюунчимэг, Р.Ганхуяг, Ж.Шараа, Б.Мөнхбаяр нарт бусдыг хайрлаж өнөөдрөөрөө амьдарья гэсэн сэтгэлийн үүднээс хүнсний дэмжлэг үзүүллээ. Нутгийн иргэддээ сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн Б.Батсайханы гэр бүл, үр хүүхдүүдийн сайхан сэтгэлд иргэдийнхээ өмнөөс талархаад амьдралд нь аз жаргал, ажил үйлсэд нь арвин их амжилтыг хүсэн ерөөе. Сайн үйлс дэвжин дэлгэрэх болтугай.

Сүүлд нэмэгдсэн мэдээ