Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМЫН ТӨР, ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН 2022 ОНЫ 04-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ:

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 148

ХУШААТ СУМЫН ТӨР, ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН 2022 ОНЫ 04-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ: Сумын ИТХ, Засаг дарга, ЗДТГ-аас сар бүрийн 25-ны дотор аймгийн ЗДТГ-т мэдээлдэг  төр төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны шуурхай мэдээг цахим хуудаст тавьж нийтэд сурталчилж байхаар шийдвэрлэлээ. 

       Төрийн захиргааны чиглэлээр:

        Төрийн Албаны зөвлөлөөс зохион байгуулсан “Төрийн байгууллагын бүтээмж”, “Чанарын менежментийн тогтолцоо”, ”Эх орон-Энхийг сахиулагч” зэрэг пүрэв гаригийн 4 сургалтад 16 албан хаагч хамрагдлаа.

Сумын цахим хуудаст 5 мэдээлэл, fb хуудаст зохион байгуулсан ажил арга хэмжээний 3, зарлалын чанартай 23 мэдээллийг бэлтгэн хууль эрх зүйн 5, эрүүл мэндийн 8, урьдчилан сэргийлэх 9, цаг үеийн 10, нийгмийн хамгааллын 1, нийт 62 мэдээ, мэдээллийг цахимаар иргэдэд мэдээлж ажиллалаа.

        Төрийн үйлчилгээний операторын үйлчилгээгээр 1 иргэнд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, 2 иргэнд иргэний үнэмлэхний лавлагаа,  3 иргэнд вакцины тодорхойлолт, нийт 6 лавлагаа үйлчилгээ үзүүлэн 6 иргэнийг  e-mongolia-д бүртгүүлэн утсанд суулган өгч ашиглах зөвлөгөөг өгч ажиллалаа.  Төрийн үйлчилгээний операторын тоон гарын үсгийг шинэчлэхээр явуулсан тул 8 иргэний е-mongolia-аар орж лавлагааг гарган өгч үйлчиллээ.

ЭМЯам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, Иргэдийн Хэрэглээний боловсролын төв, сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан “Ажлын байран дахь эрүүл зөв хооллолт, амьдралын зөв дадал зуршил, хамт олны дотоод уур амьсгал” сэдэвт  цуврал сургалтын 1 дэх удаагийн сургалтад сумын төр төсвийн байгууллагын 78 албан хаагч хамрагдлаа.

             Улсын бүртгэлийн тухай багц хууль болон холбогдох журмын дагуу дараах бүртгэлийг хийж төрөлт-4, төрсний гэрчилгээ дахин 2, эцэг тогтоолт 2, гэрлэлт 1,  гэрлэлт цуцлуулсны 1, шилжин ирсний 5, нас барсны 1, биеийн давхцахгүй өгөгдлийн 5, үл хөдлөх хөрөнгийн эрхийн 2, харьяалал харгалзахгүй бүртгэл 1, лавлагаа олголт 16, нийт 29 бүртгэл хийж 8 гэрчилгээ бичиж олгосон. Орон нутгийн тэмдэгтийн хураамж 24800, УБХ-ийн дансанд 146000 төгрөгийн орлого оруулсан байна.

Орхон бүсийн төрийн албан хаагчдын урлаг, спортын нөхөрсөг уулзалт, тэмцээн Сант суманд зохион байгуулалтын өндөр түвшинд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Урлаг спортын тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр Сайхан сумын ЗДТГ-ын баг хамт олон 1-р байранд, Сант сумын ЗДТГ-ын баг хамт олон 2-р байранд, Хушаат сумын ЗДТГ-ын баг хамт олон 3-р байранд шалгарч, Урлагийн төрөлд Хушаат сумын Д.Наранчимэг ахлагчтай хамт олон 1-р байранд, Шатрын эрэгтэй төрөлд О.Цогбаяр 1-р байранд, Гар бөмбөгийн -40 төрөлд Б.Сэлэнгэ ахлагчтай баг 3-р байранд, Н.Захирахбаатар ахлагчтай +40 гар бөмбөгийн баг 4-р байранд тус тус шалгарч амжилттай оролцлоо.

Орон нутгийн татварын ба татварын бус орлогын 4-р сарын орлогын төлөвлөгөө нь өссөн дүнгээр 185285,7 мянган төгрөг, гүйцэтгэл нь өссөн дүнгээр 126895,2 мянган төгрөг нийт гүйцэтгэлийн хувь 68,5%-тай байна. Аймгийн Төрийн Аудитын газраас сумын ТЕЗахирагчийн 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд гүйцэтгэлийн аудит хийгдэж Зөрчилгүй санал дүгнэлт өгсөн байна. Одоогоор 2021 оны орон нутгийн хөрөнгө оруулалтын ажлуудад явцын аудит хийгдэж тухай бүрт нь тайлбар өгч ажиллаж байна. Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 5 ажил, аймгийн хөрөнгө оруулалтаар эрх шилжүүлсэн 3 ажил зарлагдаж 6 ажлыг сонгон шалгаруулж гэрээ байгуулах мэдэгдэл өгч ажиллсан байна. Бусад 2 ажил зарлагдах шатанд явж байна.   

Нийгмийн бодлогын чиглэлээр:

2021-2022 оны хичээлийн жилийн Улсын төрөлжсөн олимпиадын 2-н давааны Физикийн хичээлийн олимпиад 4-р сарын 09-ны өдөр 3 ангиллаар зохион байгуулагдаж багш нарын төрөлд багш Н. Уранчимэг багш мөнгөн медаль хүртсэн. “ДЭЛГЭЦТЭЙ БИШ, ДЭЛГЭСЭН НОМТОЙ НӨХӨРЛӨЕ” аяны хүрээнд Б. Улаанаа багштай 5-р анги чанга уншлагаар соёлын төвийн номын санчтай хамтран Орос ардын үлгэр "Өнхрүүш" үлгэрийг толилууллаа. Олон улсын Кенгуру олимпиадад 14 сурагч амжилттай оролцсон. “Ёс зүйтэй эцэг эх байцгаая” уриан дор эцэг эхчүүдийн дунд “Спортын олон төрөлт тэмцээн”, “Караоке”дууны тэмцээнийг тус тус зохион явууллаа.Тэмцээнд 1-12-р ангийн давхардсан тоогоор 312 эцэг эхчүүд хоёр өдрийн турш амжилттай оролцож аваргаа шалгарууллаа. Хүүхэд бүрийн авьяас сонирхол, хувийн онцлог шинжийг нээх, дэмжих, урлаг, гоо зүйн, хэл өгүүлэхүйн, хөдөлгөөн тэнцвэрийн, хэмнэл сонсголын мэдрэмжид суурилсан авьяасыг хөгжүүлэх, сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор 1-12-р ангийн 258 сурагчдын дунд дараах 3 төрлөөр “Бид Хушаатын үр сад” урлагийн үзлэгийг зохион явууллаа.     

          Албан бус боловсрол-Насан туршийн боловсрол олгох нэгжээс "МЭРГЭН ХАСАА"- шагайн харваа тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Улаанбаатар хот, Дархан, Хөтөл, Сэлэнгэ аймаг болон сумдын шагайчид 10 гаруй улсын цолтон, аймгийн гоц мэргэн цолтон 20 гаруй харваач нийт 90 гаруй шагайчид ирж оролцлоо.Тэмцээнд багийн харваагаар 1-р байранд Д.Эрдэнэтулга ахлагчтай "Дархан"- баг, 2-р байранд Дархан-Уул аймгаас ирж оролцсон "Гео инженер Сүрвэй"- баг, 3-р байранд Дархан -Уул аймгийн Батжаргал ахлагчтай баг, 4-р байранд Сэлэнгэ СБ 1-р сургуулийн баг тамирчид тус тус эзэллээ. Мөн Цуваа харваагаар 1-р байранд залуу харваач Л.Ганхөлөг, 2-р байранд залуу харваач Б.Цогтбаяр, 3-р байранд МУҮДМэргэн Б.Ууганбаатар нар эзэллээ.

Цэцэрлэгийн хамран сургалт бэлтгэл бүлэг 84%, ахлах бүлэг 56%, дунд бүлэг 66%, бага бүлэг 71%, нийт 69%-ийн хамрагдалттай байна. Багш нар ажлын байрандаа сургалтанд оролцож зэргэлдээ аймаг болох Дархан-Уул аймгийн 27-р цэцэрлэг дээр очин туршлага судлан “Хүүхэд хамгаалал “ сургалтын чиг үүрэг, сургалтын хэрэглэгдэхүүн зэргийг судлан өөрийн ажилдаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Бэлчир бүсийн Цагааннуур сумын 1,2-р цэцэрлэгт үзүүлэх сургалтанд бүх багш ажилчид хамрагдаж туршлага судалж ажилдаа хэрэгжүүлж байна. “Дэлгэцийн донтолтоос сэргийлье” аяны хүрээнд ээжүүдийн дунд “1 минут-100 зуун мянган төгрөг “, сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгууллаа. Сэлэнгэ Ротари клубын “Цэвэр аяга “ төсөлд хамрагдаж аяга таваг ариутгагч авсан. “Цэвэр агаар- Эрүүл мэнд” аяны хүрээнд “Усны зохистой хэрэглээ “ сургалтыг зохион байгуулж бүх багш ажилчид хамрагдсан.

ЭМТ-д төрөлт    2, нас баралт 2, ор хоног 98, эмнэлэгт хэвтсэн 13, үзлэгийн тоо бүгд 205, амбулатори  105, урьдчилан сэргийлэх 90, идэвхитэй хяналт 10, хяналтанд байгаа жирэмсэн 12, шинээр хяналтанд орсон 2, 0-5 насны жинэлсэн хүүхдийн тоо 70, Д-амин дэм уусан хүүхэд 10, үүнээс алсын дуудлага 15, Артерийн гипертензи эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан хүний тоо 56, чихрийн шижин хэв шинж 2 эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан хүний  тоо           56, урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан хүүхдийн тоо           28, шинжилгээнд хамрагдсан хүний тоо 10, түргэвчилсэн 2, элэгний эрт илрүүлэг  үзлэгт хамрагдсан 56, өдөр эмчилгээнд 15, сэргээн засах эмчилгээнд 10, гэрийн эргэлт 4 байна.

Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудын шинэчилэлтээр мөн нийгмийн даатгалд болон эрүүл мэндийн даатгалд малчид, ХХЭ, ажилгүй иргэдийг сайн дурын даатгалд хамрагдах талаар 2022 оны 04 сарын 25-ны байдлаар 15 хүнд, тэтгэвэр тогтоолгох талаарх зөвлөгөөг 20 хүнд хүргэж танилцуулан ажилласан. НДШ-д 34178.4 мянган төгрөгийн орлого төвлөрүүлсэн.Үүнд  33 аж ахуйн нэгжийн  32010.0 мянган төгрөг, нийгмийн даатгалын сайн дурын даатгуулагч 31 хүний  2167.8 мянган төгрөгийн шимтгэл төвлөрүүлсэн. Эрүүл мэндийн даатгалд 4 хүний 96.6 мянган төгрөгийг тус тус хураамжийг дансанд оруулсан.         Шинээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор  3 хүн, тахир дутуугийн тэтгэвэр 1 хүний материалыг бодож баталгаажуулж олгосон. Сэлэнгэ аймгийн НДХ-ээс малчдын нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шинээр малчин 2 иргэнийг сайн дурын даатгалд хамруулж ажилласан.

Халамжийн тэтгэвэр тэтгэмж цаг хугацаандаа гарсан. Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, аж ахуй эрхлэгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 5 иргэний материалыг аймгийн ХХҮГазарт хүргүүлэн ажиллаж байна. Ажил хайгч 2 иргэнийг LMIS программд бүртгэсэн.

Соёлын төвийн дэргэд Амьд хөгжмийн сургалт хичээллэж байна.  Нийт 14 иргэд, төрийн албан хаагч хамрагдсан. ”Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд Даваа гараг бүр төрийн албан хаачид болон иргэдийн дунд дасгал хөдөлгөөнийг хийж хэвшээд байна.  Караоке дууны тэмцээн нийт эцэг эхчүүдийн дунд зохион байгуулагдаж нийт 13 баг оролцсон ба ахмад багш Б.Тулгын охины эмчилгээнд зориулсан хандивын тоглолтыг  хүүхэд, том хүний дунд 2 удаа зохион байгуулж сумын ардын авьяастан, төр төсвийн байгууллагын ажиллагсадыг хамруулан амжилттай зохион байгууллаа. Орон нутаг судлах танхимаар нийт 65 хүн үйлчлүүлж, орон нутгийнхаа онцлогийг  харуулсан түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрыг танилцууллаа.  Номын сангаар нийт ирэгсэд  62 хүнд 74 номоор үйлчиллээ. 

 Сумын  “Нийгмийн хамгаалал ба нийгмийн бодлого” группд 6 төрлийн мэдээлэл тавьж, давхардсан тоогоор 154  иргэн үзэж судлан, танилцсан байна. Эрсдэлт нөхцөлд байгаа,  гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй  4 өрхийн   ар гэрт, хараа хяналт тавьж 3 удаа эргэлтээр  очиж аж  байдалтай танилцан судалгаа хийж  ярилцан зөвлөгөө өгч ажиллалаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн тухай мэдээлэл авахаар сумын цахим орчинд зар мэдээлэл байршуулан мэдээллийг нууцлан   утас, хувь чат, биечлэн уулзаж хүлээн авлаа. Үүнд: Утсаар-3, хувь чат-3, биечлэн уулзаж -3, нийт-9 мэдээлэл авч тус бүртэй уулзаж харилцан ярилцаж, нөхцөл байдлын үнэлгээ хийхэд эрсдэлийн үнэлгээ өндөр гарсан 5 өрх дээр кейс үүсгэн ажиллаж байна. Хурдан морь унаач хүүхдийн бүртгэл хийж даатгалд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

 

Хөдөө аж ахуйн чиглэлээр:

          Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг 70 гаруй иргэнд өгч, Амвтны тухай, Ойн тухай хуулиудын хэрэгжүүлэхээр үзлэг шалгалтыг явуулж нийт 42 тээврийн хэрэгслийг шалгаж хуулийн зөвлөгөө өглөө. Бумбат тохойд байрлах Орхон голын перовокны үйл ажиллагааг хянан тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлж байх үүргийг өглөө. Хог хаягдлаа цэвэрлэх зар мэдээш 21 байгууллага, ААН-д хүргэн тшймрийн багаж цохиур, троссон шүүр хийлгэхээр үүрэг даалгаварыг өгсөн ба 2 байгууллага 11 цохиур бэлдэж өгөөд байна.

Хоршоо хөгжүүлэх сангийн 2022 оны төлөвлөгөөг шинэчлэн гаргаж сумын Иргэдийн төлөөлөгчийн  хурлаар 2022 оны орлого, зарлага,  зээлийн үндсэн чиглэл,  зээлийн хүү, эргэн төлөгдөх хугацааг тус тус батлуулан ажилласан. Мөн уг хурлаар Хоршоо хөгжүүлэх сангийн хороо болон хяналтын зөвлөлийг шинэчлэн байгуулсан.  Сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, сангын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор шүүхийн шийдвэр гарч зээлээ төлж дуусаагүй иргэдийг Шүүхийн шийдвэрийн газарт хүргүүлэх түүнд холбогдох материалыг бэлтгэлээ. 2 гүний худгаас усны дээж авах ажлыг зохион байгуулж ЕБСургуулийн хоол үйлдвэрлэлийн хэрэглээний уснаас нянгийн тоо 0,3 дахин их гэдэсний савханцар илэрсэн тул сумын Засаг Даргын Тамгын газар шуурхай арга хэмжээ авч тулгамдаж байсан санхүүгийн асуудлыг бүрэн шийдэж шаардлагатай тоног  төхөөрөмжөөр ханган ажилласан.

Аймгийн ХХААГазраас ногоочдод зориулсан 80%-ийн  хөнгөлөлттэй үр ирж 40 өрхөд хүнсний ногооны үрийг олголоо.

 

 

МЭДЭЭГ НЭГТГЭСЭН:

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН                           Д. ӨНӨРЖАРГАЛ

ХЯНАСАН:

 ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                       Н. ЗАХИРАХБААТАР

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ