Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ОРХОН БҮСИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД ХУШААТ СУМЫН БАГ ХАМТ ОЛОН АМЖИЛТ ГАРГАН ОРОЛЦЛОО

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 416

ОРХОН БҮСИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД ХУШААТ СУМЫН БАГ ХАМТ ОЛОН АМЖИЛТ ГАРГАН ОРОЛЦЛОО.  Орхон бүсийн төрийн албан хаагчдын урлаг, спортын нөхөрсөг уулзалт, тэмцээн Сант суманд зохион байгуулалтын өндөр түвшинд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Урлаг спортын тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр Сайхан сумын ЗДТГ-ын баг хамт олон 1-р байранд, Сант сумын ЗДТГ-ын баг хамт олон 2-р байранд, Хушаат сумын ЗДТГ-ын баг хамт олон 3-р байранд шалгарч, Урлагийн төрөлд Хушаат сумын Д.Наранчимэг ахлагчтай хамт олон 1-р байранд, Шатрын эрэгтэй төрөлд О.Цогбаяр 1-р байранд, Гар бөмбөгийн -40 төрөлд Б.Сэлэнгэ ахлагчтай баг 3-р байранд, Н.Захирахбаатар ахлагчтай +40 гар бөмбөгийн баг 4-р байранд тус тус шалгарч амжилттай оролцлоо. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг уг урлаг спортын нөхөрсөг уулзалт тэмцээн нь бүх төрийн албан хаагчдын оролцоог ханган нийтийн биеийн тамир, идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэн эрүүл мэндээ хамгаалах, сумдын төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах  зорилготой байдаг. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ