Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМЫН ЖҮДОЧИД АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АХЛАХ НАСНЫ ТӨРӨЛД ДЭД БАЙР ЭЗЛЭВ.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 284

ХУШААТ СУМЫН ЖҮДОЧИД АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АХЛАХ НАСНЫ ТӨРӨЛД ДЭД БАЙР ЭЗЛЭВ. Сайхан суманд зохион байгуулагдсан Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд С.Анхболд багштай жүдо бөхийн баг хамт олон оролцож 44 кг-ийн жинд Н.Маралсолонго хүрэл медаль, 60 кг жинд Г. Нандин-эрдэнэ алтан медаль, 46 кг жинд Н. Сүржавхлан хүрэл медаль, 50 кг жинд С.Шинэхүү алтан медаль, 90 кг жинд Г.Магсар хүрэл медаль, 81 кг жинд  Д. Оргил алтан медаль, Х.Мөнхдалай хүрэл медаль, 60 кг жинд Ж.Цэнгүүнбаатар алтан медаль, Идэрмөрөн хүрэл медаль авч ахлах насны эрэгтэй төрөлд Хушаат сумын эрэгтэй баг багийн дүнгээр 2-р байр эзэлсэн байна. Мөн тус сумын харьяат "Шинэ бадрах" дэвжээний тамирчин Г.Батцэцэг, Б. Батцоож, Г.Мөнхтуяа нар жин тус бүртээ алтан медаль авч тэргүүлсэн байна. С.Анхболд багштай жүдо бөхийн баг хамт олон болон "Шинэ бадрах" дэвжээний багш тамирчлад баяр хүргээд улам их амжилтыг хүсэн ерөөе.

Сүүлд нэмэгдсэн мэдээ