Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМ "ЦАСНЫ БАЯР-2022" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 477

Сумын төр төсвийн болон аж ахуйн нэгжүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Цасны баяр-2022" арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тэмцээнд ЗДТГ, ЭМТ,Соёлын төв, 1-р цэцэрлэг, ЕБС, "Хан Хушаат бөхийн холбоо, " Мон жим" ХХК оролцон 7 тэмцээн зохион байгууллаа. 1-р цэцэрлэгийн зохион байгуулсан шагайн тэмцээнд ЭМТөв, ЗДТГ-аас зохион байгуулсан олс таталтын тэмцээнд "Хан Хушаат бөхийн холбоо", Соёлын төвөөс зохион байгуулсан буухиа тэмцээнд ЗДТГ, "Хан Хушаат бөхийн холбоо"-оос зохион байгуулсан эмэгтэй хүчний тэмцээнд "Монжим" ХХК, ЭМТөвөөс зохион байгуулсан мөнгө түүх тэмцээнд ЗДТГ, "Монжим" ХХК-аас зохион байгуулсан хөлбөмбөгийн тэмцээнд Соёлын төв, ЕБС-иас зохион байгуулсан мөлхөө тэмцээнд Соёлын төв тус тус тэргүүлжээ. Нийлбэр дүнгээрээ сумын ЗДТГ-ын хамт олон тэргүүлэн шилжин явах цом авч 1-р цэцэрлэгийн хамт олон 2-р байранд, Соёлын төв, ХААН банк, Төрийн банк, Эрчим хүчний хамтарсан баг 3-р байранд шалгарлаа. Албан хаагчдын эрүүл мэнд, хөдөлгөөнийг дэмжин эрүүл сайхан агаарт амрах, эрчимтэй хөдөлгөөн хийх нөхцөлийг бүрдүүлсэн ерөнхий зохион байгуулагч Соёлын төвийн хамт олон, тэмцээнд идэвхитэй оролцсон байгууллага, албан хаагчиддаа ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Сүүлд нэмэгдсэн мэдээ