Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ" ДОРЖИЙН ГАЛБАДРАХЫН ХҮҮ ГАЛБАДРАХЫН ЭНХБАЯР "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ" БОЛЛОО.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 330
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ДОРЖИЙН ГАЛБАДРАХЫН ХҮҮ ГАЛБАДРАХЫН ЭНХБАЯР УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ БОЛЛОО.. Галбадрах овогтой Энхбаяр нь 1975 онд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн. Сумын 8-н жилийн дунд сургуульд 1983-1991 он 1991-1992 онд трактор-комбайчны мэрэгжил эзэмшсэн.Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг ам бүл 6. 1992-1996 онд “Арвин бугат” ХХК, 1996-2000 онд “Дэлгэр бугат” ХХК, 2000-2006 онд “Арвин бугат” ХХК, 2006 оноос “Өгөөж Мандал Уул” ХХК-д троктар комбайнчаар 28-н жил тасралтгүй ажиллаж байна.
Г.Энхбаяр нь газар тариалангийн үйлдвэрлэлд сүүлийн жилүүдэд шинээр нэвтэрч байгаа өндөр хүчин чадалтай трактор, комбайн, үрлэгч, хор цацагчийг чадварлаг эзэмшиж, технологийн ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж ирснээр сүүлийн 3-н жилд 1 га-аас 25,3-33,0 цн ургац хураан авлаа.
Г.Энхбаяр нь өөрийн эзэмшисэн техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай хийж техникийн ашиглалтын үзүүлэлтийг дээшлүүлэн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг чанартай гүйцэтгэж технологит хугацаанд тариалалт болон ургац хураалтыг гүйцэтгэдэг хамт олондоо үлгэр дууриалал болон ажилладаг манай компаний тэргүүний трактор-комбайчны нэг юм.
Г.Энхбаяр нь газар тариалангийн үйлдвэрлэлд сүүлийн жилүүдэд шинээр нэвтэрч байгаа өндөр хүчин чадалтай трактор комбайн, үрлэгч, хор цацагч, өөрөө явагч жаткыг чадварлаг эзэмшиж, технологийн ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж ирснээр компаний 1 га-аас авах ургацын хэмжээ жил бүр тогтвортой нэмэгдэж үйлдвэрлэлийн хэмжээ, ургац, ашиг, орлого нь дээшилж, техник технологийн шинэчлэл хийж материаллаг бааз бэхжиж үйл ажиллагаа нь тогтворжсоноор 2011, 2016,2019 онуудад Өгөөж мандал уул ХХК нь “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгарсан.
Г.Энхбаяр нь 2008 оноос Т-150К трактор, 2011 оноос New Holland комбайн эзэмшин, эзэмшсэн техникээ хайр гамтай эдэлж төлөвлөгөө нормоо жил бүр давуулан биелүүлж хамт олноо хошуучлан ажиллаж ирсэн манай тэргүүний тариаланч юм. Г.Энхбаяр нь сүүлийн 3 жилийн байдлаар 418-765 га-д үрэлгээ, сийрүүлэлт, цайруулалт, хураалыг гүйцэтгэн жилдээ 12025-19601 цн , 3 жилдээ 50159 цн ургац хуруаан авч хүн амын хүнсний үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулжээ.
Г.Энхбаярын ажил хөдөлмөрийг өндрөөр үнэлж 1996 онд МЗХ-ны Тэргүүний тариаланч залуу алтан медаль, 1998 онд Сумын аварга трактор-комбайнч, 2009 онд МАСЗХ-ны “Алтан од” тэмдэг, 2012 онд Сумын шилдэг тариаланч, 2015 онд ХХААХҮ-н Тэргүүний ажилтан, 2018онд МҮОНРТ-ын Алтан түрүү, 2019 алтан гадас одон зэрэг цол тэмдгүүдээр тус тус шагнагдсан юм. Хушаат сумын улсын аварга тариаланч Д.Галбадрахын хүү Галбадрахын Энхбаяр болон сайхан ээжид нь, удам дамжсан ажилсаг ах дүүсэд нь ажлын өндөр амжилт, аз жаргал хүсэн ерөөе. Алтан шаргал тариа шигээ гялалзан амжилт бүтээлийн эзэд болж явах болтугай.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ