Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМЫН МАЛЧИН ЖАМСРАНГИЙН БУЯНБАТ "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН"-ААР ШАЛГАРЛАА.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 181
Ж.Буянбатын гэр бүл 2010 онд гэр бүл болон өрх тусгаарлаж 10 тугалтай үхэр, 300 бог 2 адуу таслан авч мал маллан өсгөн үржүүлж, амьдрал амьжиргаандаа ашиглан өдийг хүртэл тасралтгүй 11 жил мал аж ахуй эрхлэн ажиллаж амьдарч байна.
Сүүлийн 3 жилийн байдлаар 2019 онд 725 толгой, 2020 онд 786 толгой, 2021 онд 572 толгой мал тус тус тоолууснаас гадна том малын зүй бус хорогдол, төлийн хорогдол гаргаагүй байна. 2019 онд 2 гүүнээс 2 унага 21 үнээнээс 21 тугал, 280 эм хониноос 280 хурга, 350 эм ямаанаас 300 ишиг, 2020 онд 24 үнээнээс 24 тугал, 160 эм хониноос 160 хурга, 140 ямаанаас 130 ишиг, 2021 онд 2 гүүнээс 1 унага 29 үнээнээс 29 тугал, 160 эм хониноос 150 хурга, 180 эм ямаанаас 25 ишиг тус тус хүлээн авч бойжуулсан байна.
Түүний сүргийн бүтцийг авч үзвэл 2019 онд нийт 725 толгой малын нийт 1.0 хувийг адуу, 9.5 хувийг үхэр, 38.8 хувийг хонь, 50.7 хувийг ямаа, 2020 онд нийт 786 толгой малын нийт 1 хувийг адуу, 9.5 хувийг үхэр, 46 хувийг хонь, 43.5 хувийг ямаа, 2021 онд нийт 572 толгой малын нийт 1.2 хувийг адуу, 14.6 хувийг үхэр, 75.5 хувийг хонь, 8.7 хувийг ямаа тус тус эзлэж байгаа юм. Түүний мал сүргийн чанараа сайжруулахын зэрэгцээ талхагдлаас хамгаалан бэлчээрийг сэлгээгээр ашиглаж малдаа тарга хүч сайн авхуулахаас гадна өвс тэжээлийн хүрэлцэхүйц нөөц бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж эрүүл чанартай сүрэгтэй болсон малчин билээ.
Мал сүргээ тарга хүч, эрүүлжүүлэх арга хэмжээг сайн авснаар мах, ноосны гарц их бөгөөд тарга хүч сайн авхуулсанаар зах зээлд төвөггүй борлуулж, ашиг орлого ч өндөр байдаг байна. Жил бүр дунджаар 6000-8000 кг мах, 600-650 кг ноос, 5,000,000 төгрөгний сүү, цагаан идээг зах зээлд нийлүүлж байна.
Ж.Буянбат нь малчдын гэрээгээр эзэмшдэг 20 га хадлангийн талбайгаас жил бүр 40-50 тн байгалийн хадлан бэлтгэдэг ба 10 тн тэжээл, 2 тн хужир шүү бэлтгэн нөөцөлснөөр өвөл, хаврыг том мал болон төл малын хорогдолгүйгээр даван гардаг. Ж.Буянбат нь жил бүр сумын төвийн ажилгүй иргэдээс 10-15 хүнийг түр ажлын байраар ханган цалинжуулж ажиллуулдаг. 1 өрхийг туслах малчинаар аван цалинжуулж малжуулан амьдрал ахуйд дэмжлэг болон ажилладаг.
Сэлэнгэ аймаг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй бүс нутаг болгон зарласантай холбогдуулан өөрийн сүргийн бүтцэд сүүлийн 3 жилд эрс шинэчлэлт хийж, сумын орон нутаг болон улс, аймгийн бодлогыг шийдвэрийг хүндэтгэн дэмжиж өөрийн мал сүргийн тоо толгой бус ашиг шимд онцгой анхааран, малчдаа манлайлан ажиллаж хөдөлмөрлөж байгааг нь үнэлэн “Аймгийн аварга малчин”-аар шалгарууллаа. Мал сүргээ чанаржуулан өсгөж яваа 2 залуу малчны маань мал сүрэг нь түм бумаар өсч үржин дэлгэрэх болтугай. Цаашдын ажил амьдралд нь улам их амжилт хүсэн ерөөе.

Сүүлд нэмэгдсэн мэдээ