Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

РАГЧААГИЙН ШАГДАР ЦАГААНТОЛГОЙН САА-Д АТАР ГАЗАР АНХЛАН ЭЗЭМШИГЧИЙН НЭГ БИЛЭЭ.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 637

   

 Говь алтай аймгийн Тонхил суманд 1935 онд  төрсөн. 1944 онд Тонхил сумын 7 жилийн дунд сургуульд суралцаж төгсөөд 1953 онд төв аймгийн Жаргалантын САА-д тракторч  комбайнчнаар суралцан төгсөж  Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-д атар газар анхлан эзэмшигчийн нэг билээ. 1960-1963  онд цэргийн албанд явж албаа хаагаад 1963 онд Сэлэнгэ аймгийн Цагаантолгойг САА-д ирж авто жолоочоор 1987 он хүртэл ажиллаж байгаад 1987 оны 4-р сараас эхлэн Энхтал САА-н автомеханик, диспетчер, жолоочоор ажилласан.

 

 1991 оноос Артойлбо компанийн бригадын дарга, тоо бүртгэгч, Арсүүж компанид жолоочоор ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. / Зурагт баруун гар талаас 2 дахь/

          Эхнэр Дагва оввогтой Нармандах Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 1941 онд төрсөн. 195-1959 онд дунд сургуулиа төгсөөд 1959 оноос Бургалтайн тасгийн үтрэмийн ажилтнаар орж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1960 оноос Цагаантолгойн САА-н төвийн тариа бригадад тоо бүртгэгч, 1960-61 онд зочид буудлын эрхлэгч, 1962 оноос Энхтал тасгийн гуанзны кассаар ажиллаж байгаад 1963-1968 он хүртэл Цагаантолгойн САА-д гуанзны кассаар ажиллажээ. 1968-1984 онуудад Худалдаа бэлтгэлийн ангийн нярваар ажилласан байна.  1987 оны 4-р сараас Энхталын САА-н захиргаанд касс, худалдаа бэлтгэлийн ангид хүнсний худалдагчаар ажиллаж байгаад 1990 оноос өндөр насныхаа тэтгэвэртээ гарсан.

5-р таван жилийн гавшгайч, БНМАУ-ын Социалист худалдаа байгуулагдсаны 60 жилийн тэмдэг, Худалдааны салбарын 90 жилийн ойн “Хүндэт тэмдэг”, “Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан” цол тэмдэг,Сангийн яамны 100 жилийн ойн медаль, “МАН-ын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагджээ.

/Хушаат сум байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан гаргасан “Хушаат сумын түүхийн хураангуй бичээс” номоос бэлтгэв/

 

Бэлтгэсэн: Хушаат сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Өнөржаргал

Сүүлд нэмэгдсэн мэдээ