Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалан урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулав.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 709
Суманд Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг 2 дахь удаагаа  явагдлаа. Үзлэгийн хүрээнд УБ хотын Халдварт өвчин судлалын Үндэсний Төвбийн хамт олон, Улсын 3-р төв эмнэлгийн чих хамар хоолойн эмч нар, Эх Нялхасын Эрүүл Мэндийн төвийн нүдний эмч нар, аймгийн Эрүүл Мэндийн Газрын 45 эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдхүүнтэй ажлын хэсэг ажиллан сумын иргэдийг эрт илрүүлэг үзлэг, оношлогоонд хамруулан үйлчиллээ. Үзлэгээр зүрх судас, дотор, ЭХО, мэдрэл, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүд, сэтгэц, хүүхэд, мэс засал, сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмч нар болон зүрхний цахилгаан бичлэг, рентген зураг, сахар илрүүлэх, умайн хүзүү, хөхний өмөн үү илрүүлэх үзлэг, эсийн шинжилгээ, элэгний ВС вирус илрүүлэх зэрэг шинжилгээ хийгдэж нийт 453 иргэн хамрагдлаа. Үзлэгийг явуулахад сумын Тариаланчдын холбооноос 2.0 сая, аймгийн ЭМГазар 2.5 сая төгрөг, сумын Эрүүл Мэндийн Төв 1,5 сая  төгрөг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвсүрэн 500.0 , сумын Засаг дарга Б.Атартулга  нөөц сангаасаа 1.0 сая, 1-р багаас 1 хонь, 1 ямаа, 2-р багаас 2 ямаа хандивлан ЭМТ, ЗДТГ, ЕБС, цэцэрлэг, Соёлын төвийн ажиллагсад 2 өдөр ажиллан ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад сэтгэл оюунаа зориулан хамтран ажиллалаа. 
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ