Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эх үрсийн баяраар "Алдарт эхийн одо"-гоор 9 ээж шагнууллаа.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 536

Хушаат сумынхан эх үрсийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн 1-р одонгоор Б.Март, 2-р одонгоор О.Эрдэнэчулуун, Г.Батцэцэг, С.Надмид, Д.Өнөржаргал, Ц.Отгончимэг, П.Тамир,Т.Цэцэгмаа, Ц.Дариймаа нар шагнагдаж олон сайхан хүүхэд төрүүлэн өсгөж хүмүүжүүлж байгаа хөдөлмөр, гавьяагаа үнэлүүлсэн сайхан үйл явдал болов. Мөн УЗН-ийн "Энэрэл" алтан медалиар малчин Ж.Бэгз, "Нигүүлсэл" мөнгөн медалиар малчин Б.Гантуяа нар шагнууллаа. Мөнхтолгой 2-р багийн Засаг дарга Г.Мөнх-эрдэнэ, ИТХ-ын төлөөлөгч Х.Эрдэнэцэцэг нар одон хүртсэн эхчүүддээ хүндэтгэл үзүүллээ. Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан нийт эхчүүддээ баяр хүргээд гэр бүл үр хүүхдүүдтэйгээ амар амгалан, аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөе.

Сүүлд нэмэгдсэн мэдээ