Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хушаат сумынхан "Цагаан овоо" тахилгат уулаа тахин баяр наадам зохион байгуулав.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 566

Хушаат сумын "Хушаатын Ургац" ТББ-аас Цагаан овооны тахилгын ёслолыг үйлдэн 32 бөхийн барилдаан, дааганы уралдаан бүхий овооны наадмыг зохион байгууллаа. Бөхийн барилдаанд Хушаат сумын харьяат, аймгийн начин Б.Хүдэрбаатар түрүүлэн, Мандал сумын харьяат аймгийн харцага Наранбаяр үзүүрлэж Орхонтуул сумын харьяат аймгийн харцага Ширчинхүү, Сант сумын харьяат аймгийн харцага Ганбаяр нар шөвгөрлөө. Дааганы уралдаанд Эрдэнэбаярын саарал даага түрүүлж, Бямбацэрэнгийн хонгор даага аман хүзүүдэн Жавхлангийн саарал, Жавхлангийн шарга, Улаанаагийн хар даагууд айрагдаж наадамчин түмнээ баярлууллаа. Наадамчин олноо баясгаж хурд хүчээ гайхуулсан бөхчүүд, уяачид, унаач хүүхдүүддээ улам их амжилтыг хүсэн ерөөе. Овоо тахилга, наадмыг зохион байгуулсан Хушаат сумын ААН-үүдийн захирлуудын зөвлөл буюу "Хушаатын ургац" ТББ-ын хамт олонд Атар газар эзэмшсэний 60 жилийн ойгоо угтан арвин их ургац хураан авахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Байгаль дэлхий минь хур бороогоо хайрлан түмэн олон минь амар амгалан байх болтугай.

Сүүлд нэмэгдсэн мэдээ