Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тариаланчдын зөвлөгөөн зохион байгуулагдав.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 519
Сумын Тариаланчдын зөвлөгөөн зохион байгуулагдаж зөвлөгөөний үеэр "Монгол ногоо" төслийн хүрээнд "Эко Хушаат" борлуулалтын хоршоо хүнсний ногооны үрийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж "Хүнсний ногоо хатаах, боловсруулах цех"-ийн нээлтийн ажиллагаа боллоо.Сэлэнгэ аймаг 2019 оныг “Бүтээн байгуулалт– Өрхийн аж ахуйг дэмжих жил” болгосонтой холбогдуулан "Эко Хушаат хоршоо"-ны үйл ажиллагааг дэмжин зоорь, хашаа барих зориулалтаар 80м/куб модны зөвшөөрөл олгон үйл ажиллагааг нь дэмжлээ. Зөвлөгөөнд сумын Засаг дарга Б.Атартулга "Хушаат сум дахь Атрын 3-р аяны ойн ажил арга хэмжээний хэрэгжилт, цаашид тавих зорилт" илтгэл, ХААТ-ийн дарга Т.Баасандорж "2019 оны хаврын тариалалтын ажлын технологийн бодлого", цаг уурч Х.Өлзийсайхан "2019 оны дулааны улирлын цаг уурын урьдчилсан төлөв", "Монгол ногоо" хөтөлбөрийн зохицуулагч Т.Төрмандах "Монгол ногоо хөтөлбөрийн Хушаат сум дахь хэрэгжилт, цаашдын зорилт" илтгэлүүд тавигдлаа. Мөн зөвлөгөөнд оролцогсод харилцан чөлөөт ярилцлага, хамтран ажиллах хэлцэл, Атрын 60 жилийн ойн ажлын төлөвлөгөөний талаар ярилцаж төлөвлөгөө, шийдвэрийг баталлаа.Зөвлөгөөний төгсгөлд "Хушаат сум- Хөрөнгө оруулалт" сумын ЗДТГ, албан байгууллагууд, ААН-үүдийн удирдлагууд оролцсон ярилцлагыг зохион байгууллаа.
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ