Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тамирчид нутгийн түмэндээ хүндэтгэл үзүүлэв.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 561

Дэлхийн дэвжээнд нутгийнхаа нэрийг дуурсгасан тамирчин хүүхдүүд болон аав ээж, ах дүү нар нь тэмцээнд явахад нь байнга дэмжиж тусалж байдаг нутгийн аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэд, спортын анхны суурийг тавьж өгсөн дасгалжуулагч багш З.Сэлэнгэбаяр, О.Батбаяр нарт талархал илэрхийлж хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа. Энд ирж амжаагүй бусад байгууллага, иргэдэд гүн талархалыг тэдний өмнөөс илэрхийлье. Энэ хүлээн авалтын үеэр дасгалжуулагч багш З.Сэлэнгэбаярыг сургах, бөхийн дэвжээ авах зэрэг асуудлаа шийдэцгээлээ. Дэвжээ худалдан авах болон бусад асуудлыг шийдэж өгсөн Засаг дарга Б.Атартулга, "Хайрхан оргил уул" ХХК-ийн захирал Б.Пүрэвсүрэн, ЗДО Г.Галбадрах, Идэр ган ХХК, "Өсөх бүрэн хан" ХХК-ийн захирал Ч.Гантөгс, ЕБС-ийн хамт олон, Цэцэрлэгийн хамт олон, "Халиун буудай" ХХК-ийн хамт олон, С.Мөнхбат тэргүүтэй малчид, аймгийн аварга Хаянхярваа болон бусад хүмүүст баярлалаа. Нэмэр хандиваа оруулж байгаа эдгээр байгууллага, иргэд болон амжаагүй бусад байгууллага, иргэдийн дэмжлэгээр сайхан дэвжээтэй, мэргэжлийн дасгалжуулагчтай болж нутгийн маань хүүхдүүд, иргэд спортоор хичээллэн төлөвшиж өндөр, өндөр амжилтуудыг үзүүлэх болтугай.

Сүүлд нэмэгдсэн мэдээ