Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дэлхийн аварга, медальтангуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 527

АНЭУлсын Абу Даби хотноо зохион байгуулагдсан Жюү жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож Дэлхийн аварга, Дэлхийн аваргын медальтан болсон тамирчдаа Хушаат сумын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тус сумын харьяат Гансүхийн Батцэцэг 52 кг жинд алтан медаль авч Дэлхийн аварга, Саранбаярын Шинэхүү 42 кг жинд мөнгөн медаль, Ганбатын Мөнхтуяа 40 кг жинд хүрэл медаль авч Хушаатчуудаа баярлуулсан билээ. Бөхийн жүдо, самбо, чөлөөт, жюү жицү төрлөөр олон жил барилдан олон олон амжилтуудыг үзүүлж яваа мундаг хүүхдүүддээ цаашдынх нь сурлага, спортын үйлсэд нь улам өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хүүхдүүдийг дэмжиж тусалсан байгууллага, ААН, иргэддээ талархал илэрхийлж ажил хөдөлмөр, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэвжин дэлгэрч хүүхдүүд маань Олимп, дэлхийн аварга болох болтугай.

Сүүлд нэмэгдсэн мэдээ