Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэн, Сэлэнгэ аймгийн "Шинэ бадрах" бөхийн дэвжээний тамирчин Саранбаярын Шинэхүү Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1975
АНЭУ-ын Абу-Даби хотноо болж буй жюү-жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн -42кг жинд барилдсан Сэлэнгэ аймгийн "Шинэ бадрах" дэвжээний тамирчин Саранбаярын Шинэхүү Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ.  С.Шинэхүүдээ сумын ИТХ, Засаг дарга, ЗДТГ-ын хамт олон болон сумынхаа нийт иргэдийн өмнөөс гал халуун баярыг хүргээд улам их амжилтыг хүсэн ерөөе. Шинэхүүгийнхээ анхны бөхийн спортын багш З.Сэлэнгэбаяр болон  бөхөөр хичээллэдэг сумын хүүхдүүдийг маань дэлхийн тавцанд хөтөлж гаргасан Сэлэнгэ аймгийн "Шинэ бадрах" дэвжээний захирал, багш дасгалжуулагч нарт баярлалаа. Та бүхний ажил үйлс үргэлж бүтэмжтэй, өөдрөг сайхан байх болтугай.  

АЛТАН МЕДАЛЬТ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЖҮДО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН 2018 ОНЫ АЙМГИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬТ  САРАНБАЯРЫН ШИНЭХҮҮГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА, АМЖИЛТУУДЫГ ДУРДВАЛ:

С.Шинэхүү нь 2004.02.04-нд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн. Ам бүл 6, эцэг эх,  3 дүүгийн хамт амьдардаг. Хушаат сумын ЕБС-д 1-8-р ангидаа суралцаж байгаад  9-р ангиасаа Сэлэнгэ аймгийн биеийн тамирийн төрөлжсөн сургуульд суралцан «Шинэ бадрах дэвжээ»-нд бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Амжилтууд:

· Монгол Улсын Спортын Мастер Ч.Үнэнмөнхийн нэрэмжит өсвөр үеийн  чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний 30 кг жинд хүрэл медаль

· Монголын Залуучуудын холбооны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн жүдо бөхийн тэмцээний 27 кг жинд хүрэл медаль

· «Ирээдүйн  одод» өсвөр үеийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний 30 кг жинд мөнгөн медаль

· «Хараагийн мастерууд-Ирээдүйн од» жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээний 30 кг жинд хүрэл медаль

· МУГТ Д.Очбадралын нэрэмжит өсвөр үеийн 2017 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль

· Бөхийн чөлөөт барилдааны 2017 оны аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнд барилдан «Өсөх ирээдүйтэй тамирчин» өргөмжлөл

· Жүдо бөхийн 2018 оны Өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний 42 кг жинд алтан медаль

· МУСМ Ч.Үнэнмөнхийн нэрэмжит өсвөр үеийн чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний 41 кг жинд алтан медаль

· Жүдо бөхийн өсвөр үеийн төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний 38 кг жинд хүрэл медаль

· Дархан-уул аймгийн өсвөр үеийн аварга шалгаруулах Нээлттэй тэмцээний 38 кг жинд алтан медаль

· ОУХМ Г. Баатарсүрэнгийн нэрэмжит Жүдо бөхийн өсвөр үеийн 2018 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний 38 кг жинд хүрэл медаль

· МУСМ Ч.Үнэнмөнхийн нэрэмжит өсвөр үеийн чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний 38 кг жинд алтан медаль

· Жюү жицү бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 42 кг жинд Алтан медаль

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ