Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэн Гансүхийн Батцэцэг дэлхийн аварга боллоо.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 3282

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо болж буй Жюү-жицүгийн өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хушаат сумын иргэн, Сэлэнгэ аймгийн "Шинэ бадрах" дэвжээний тамирчин Гансүхийн Батцэцэг алтан медаль авч Дэлхийн аварга боллоо.  Өсвөрийн Жудо бөхийн Зүүн Азийн аваргын  ХҮРЭЛ МЕДАЛЬТ, Жудо бөхийн ОУ-н  тэмцээний АЛТАН МЕДАЛЬТ,  өсвөрийн ЖЮҮ- ЖИЦҮ бөхийн олон улсын тэмцээний АЛТАН МЕДАЛЬТ, жюү-жицү бөхийн МУ-н аваргын  МӨНГӨН МЕДАЛЬТ , өсвөрийн жудо бөхийн МУ-н аваргын ХҮРЭЛ МЕДАЛЬТ , ТӨВИЙН БҮСИЙН аварга шалгаруулах тэмцээний хоёр удаагийн аваргын АЛТАН МЕДАЛЬТ, өсвөрийн жудо бөхийн аймгийн 5 удаагийн аваргын АЛТАН МЕДАЛЬТ, чөлөөт бөхийн аймгийн аваргын алтан медальт, самбо бөхийн аймгийн аваргын АЛТАН МЕДАЛЬТ, Сэлэнгэ аймгийн шилдэг хүүхэд, аймгийн шилдэг эмэгтэй тамирчин, Хушаат сумын 2 удаагийн шилдэг тамирчин Гансүхийн Батцэцэг нь улс , аймаг, бүс, сумын хэмжээнд жудо, жюү-жицү, самбо, чөлөөт бөхийн спортоор амжилттай сайн хичээллэж байгаа билээ. Г.Батцэцэгтээ Хушаат сумын ИТХ, Засаг дарга, ЗДТГ-ын хамт олон, нийт иргэдийнхээ өмнөөс гал халуун баярыг хүргээд  улам их амжилтыг хүсэн ерөөе. Г.Батцэцэгийн энэ спортоор хичээллэх анхны суурийг тавьж хөгжүүлж өгсөн Хушаат сумын дасгалжуулагч багш З.Сэлэнгэбаяр болон аймгийн  "Шинэ бадрах" дэвжээний багш, дасгалжуулагч , хамт олонд баярлаж талархаж ажил,  спортын их үйлсэд нь улам их  амжилт, амьдралд нь аз жаргалыг  хүсэн ерөөе.

 Г. БАТЦЭЦЭГИЙН 2018-2019 ОНЫ СПОРТЫН АМЖИЛТААС:

  • Өсвөрийн жудо бөхийн Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний - 48кг жинд 1-р байр, алтан медаль
  • Өсвөрийн жудо бөхийн 2018 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний - 48 кг жинд 3-р байр , хүрэл медаль
  • БНХАУ-н Өвөр монголын өөртөө засах орны Алтан эмээл хот өсвөрийн жудо бөхийн Олон улсын тэмцээнд 48 кг жинд 2-р байр , мөнгөн медаль
  • Өсвөрийн жюү-жицү Олон улсын тэмцээнд  Улаанбаатар PRO 48 кг 2-р байр , мөнгөн медаль
  • Өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах Олон хотын тэмцээнд 52 кг жинд 2-р байр мөнгөн медаль
  • Өсвөрийн жудо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд  - 52 кг жинд алтан медаль , өргөмжлөл
  • Өсвөрийн жудо бөхийн Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнд -52 кг жинд 3-р байр хүрэл медаль\БНСУ-н Чежү хот\
  • Өсвөрийн жудо бөхийн Ирээдүйн одод -2019  Олон улсын тэмцээнд -52 кг жинд 1-р байр алтан медаль
  • Өсвөрийн жюү-жицү бөхийн Ирээдүйн одод -2019 Олон улсын тэмцээнд -52 кг жинд 1-р байр алтан медаль
  • ОХУ-н  Улан-Үдэ хот өсвөрийн жудо бөхийн Олон улсын тэмцээнд  -52 кг жинд 1-р байр алтан медаль
  • Өсвөрийн самбо бөхийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд  -52 кг жинд 1-р байр алтан медаль

Сүүлд нэмэгдсэн мэдээ