Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Цэргийн нэрт зүтгэлтэн Н.Жадамба агсны нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдав.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 480

Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Хушаат сумын уугуул Н.Жадамба агсны мэндэлсний 120 насны ойн нэрэмжит Үндэсний бөхийн барилдаанд хүчит 32 бөх барилдаж аймгийн начин Х.Чинбат түрүүлэн аймгийн харцага Ж.Бадрал үзүүрлэж сумын заан Х.Отгон-өлзий, сумын начин Х.Дарханбаатар нар шөвгөрлөө. Барилдааныг төр нийгэм, цэргийн нэр зүтгэлтэн Наваандоржийн Жадамбын ач зээ нар ивээн тэтгэлээ. Цаашид монгол цэргийн баярын бөхийн барилдааныг Н.Жадамба агсны ач зээ нар ивээн тэтгэж явуулж байхаар шийдвэрлэлээ.Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Хан Хушаат бөхийн холбооноос шигшээ 32 бөхийн тойргийн барилдааныг зохион байгуулж сумын начин Х.Дарханбаатар түрүүлэн сумын заан, залуу бөх А.Хүрэлбаатар үзүүрлэн сумын начин цол авлаа. Сумын начин Г.Мөнх-эрдэнэ, Г.Чинбат нар шөвгөрлөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ