Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сар шинийн барилдаан боллоо.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 429

XVII-р жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу 24 бөх / аймгийн харцага 2, аймгийн начин 3, сумын заан 3, сумын начин 2 залуу бөх 14/ оролцон барилдсанаас Хушаат сумын харьяат аймгийн начин Б.Хүдэрбаатар 5 даван түрүүлж Дархан уул аймгийн харьяат аймгийн харцага Д.Бадрал 4 даван үзүүрлэж аймгийн начин Түмэн-өлзий шөвгөрлөө. "Уран барилдаанч бөх" шагналыг залуу бөх А.Батзориг хүртэн шагналыг Улсын аварга малчин Сайндайн Мөнхбат ивээн тэтгэлээ. Сар шинийн бөхийн барилдааныг Хушаат сумын "Хан Хушаат" үндэсний бөхийн холбоо зохион байгуулж явууллаа. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ