Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сумын баяр наадмын хурдан морины уралдааны мэдээлэлээс...

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1003

Сумын наадмын Азарганы уралдааны түрүүг Хушаат сумын уяач П.Бямбацэрэнгийн хар азарга, аман хүзүүнд Хушаат сумын уяач Ц.Содномдаржаагийн халиун, Хушаат сумын уяач Ш.Баянжаргалын хээр халзан, Дархан сумын уяач Б.Булгантамирын хээр, Хушаат сумын уяач Д.Алтансүхийн халтар азаргууд айрагдлаа. Их насанд Хушаат сумын уяач Б.Эрдэнэхүүгийн хул түрүүлж Хушаат сумын уяач Л.Ганхуягын хонгор аман хүзүүдэн Дархан сумын уяач Ч.Чүлтэмбатын хүрэн, Дарханы Орхон сумын уяач О.Мандахын хүрэн, Хушаат сумын уяач Л.Дамжингийн хээр их наснууд айрагдлаа. Соёолон насны морьдын уралдаанд Хушаат сумын уяач Г.Түвшинтөгсийн хээр соёолон түрүүлж Хушаат сумын уяач , аймгийн алдарт уяач Д.Ариунболдын саарал аман хүзүүдэн Дарханы Орхон сумын уяач Д.Ариунбатын халтар, Дархан сумын уяач Гончигсүрэнгийн бор, Хушаат сумын уяач З.Хосбаярын хээр соёолонгууд айрагдлаа. Их 3 насны айрагдсан морьдыг сумын цоллооч Т.Цэрэнхүү цоллолоо. Эрийн 3 наадмын маань шандаст хурдан хүлгүүд нь хурдан байж, уяач эзэд нь одтой байх болтугай.Сумын баяр наадмын хурдан морины хязаалан насны морьдын уралдаанд Хушаат сумын уяач П.Бямбацэдэнгийн хүрэн халзан хязаалан түрүүлж Хушаат сумын уяач Н.Шинэбаатарын хүрэн аман хүзүүдэн Дархан-уул аймгийн Дархан сумын уяач Г.Эрдэнэсүхийн хүрэн халзан,Дархан уул аймгийн Дархан сумын уяач О.Эрхэмбаярын хүрэн, Хушаат сумын уяач О.Баярсайханы хээр хязаалангууд айрагдлаа. Шүдлэн насанд Хушаат сумын уяач П.Эрхэмбилэгийн хонгор шүдлэн түрүүлж Дарханы Орхон сумын уяач Т.Түмэнжаргалын буурал шүдлэн аман хүзүүдэн Хушаат сумын уяач Д.Лхагвасүрэнгийн хонгор халзан, Хушаат сумын уяач М.Бүрэнтөгсийн саарал, Дархан уул аймгийн Дархан сумын уяач А.Сайхнаагийн хүрэн шүдлэнгүүд айрагдлаа. Даага насанд Хушаат сумын уяач Х.Дарханбаатарын хээр даага түрүүлэн Дархан сумын уяач Чүлтэмбатын бор даага аман хүзүүдэж Хушаат сумын уяач Дэмбэрэлийн хонгор, Хушаат сумын уяач Б.Амартүвшингийн бор, Дарханы Орхон сумын Бадамцэдэнгийн бор халзан даагууд айрагдлаа. Дааганы баян ходоодоор Хушаат сумын уяач Г.Энхцогтын хүрэн халзан даага тодорлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ