Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сумын эрийн 3 наадмын бөхийн талаархи мэдээлэл

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 994
Сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Хушаат сумын харьяат, "Голын өндөр" ХХК-ийн бөх, сумын заан Батбаатарын Хүдэрбаатар түрүүлэн Дархан уул аймгийн харьяат сумын заан Пүрэвжаргал үзүүрлэн, сумын начин Халтарын Дарханбаатар, шинээр сумын начны болзолыг хангасан Ганбаатарын Энхбаатар нар шөвгөрлөө.  Шигшээ 32 бөхийн барилдаанд Г.Энхбаатар түрүүлэн сумын начин цол хүртэж А.Батзориг үзүүрлэн Б.Мөнх-эрдэнэ, А.Элбэг нар шөвгөрлөө. 11-16 насны өсвөрийн бөхийн барилдаанд нийт 20 бөх барилдан Т.Батмөнх түрүүлэн Т.Төрболд үзүүрлэн Ш.Отгонтөгс шөвгөрлөө. 6-10 насны хүүхдийн барилдаанд нийт 23 бөх барилдан Б.Азжаргал түрүүлэн Г.Боргил үзүүрлэн М.Мөнх-эрдэнэ шөвгөрчээ.
 
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ