Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хушаат сумын "Малчдын зөвлөгөөн" боллоо.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 553
  1. Сум “Малчдын зөвлөгөөн”-ийг  “Малын чанараа сайжруулж, бэлчээрээ хамгаалж, орлогоо нэмэгдүүлэх боломж” сэдэвтэйгээр 2018 оны 04 сарын 23 нд зохион байгууллаа. Зөвлөгөөнд 106 малчин оролцлоо. “Зөвлөгөөний үеэр Монгол малчдын холбоо”  ТББ,  “Монгол малчин” телевиз хамтран хэрэгжүүлдэг  “ Манлай малчин” төсөлд  ”Улс, аймаг, сумын  аварга 9 малчнаа  хамруулан “ Манлай малчин”-аар алдаршууллаа.    Үүнд: Улсын аварга   С.Мөнхбат, Д.Цээлэй, О.Галдан нар Улсын манлай малчнаар,   аймгийн аварга малчин  Ц.Пүрэвсүрэн, Ц.Ганхуяг нар Аймгийн Манлай малчнаар,  сумын аварга малчин Ж.Хаянхярваа, Х.Мөнхбат, Ж.Даваадорж, Б.Энхтүвшин нар сумын Манлай малчнаар тус тус өргөмжлөгдлөө.
  2. Тус суманд Мерси кор ОУБ хэрэгжүүлж буй төслийн видео танилцуулага, төслийн хэрэгжилтээр төслийн менежер Одонцэцэг, мэргэжилтэн Данел Миллер,  төслийн зөвлөх А.Батэрдэнэ нар илтгэл тавьж док Л.Лувсаншарав  төслийн хүрээнд хийгдсэн бэлчээрийн төлөв байдлын судалгааны дүгнэлт, цаашид бэлчээр хамгаалал дээр анхааран асуудал, бэлчээрийн даацаас хэтэрсэн малаар хэрхэн Мөнгөн сүрэг бий болгож орлогоо улам нэмэгдүүлэх талаар сонирхолтой туршлага Баян-Өлгий аймагт хэрэгжиж байгаа тухай танилцууллаа. Монгол Улсын Зөвлөх мал зүйч Айлтгүй  “Хоршиж ажиллахын ач холбогдлоор илтгэл мэдээлэл хийлээ.
  3. Малчдын зөвлөгөөний үеэр  ЗДТГ-н мэргэжилтнүүд нийгмийн даатгал, Эд хөрөнгийн бүртгэл , Эх, олон хүүхэдтэй эцэг эхэд олгох мөнгөн тэтгэмж олгох тухай зэрэг хуулиудаар  зөвлөмж өгч гарын авлагаар хангалаа.ХАА-н тасгийн  мэргэжилтнүүд шинээр батлагдан 2018 оны 6 сарын 1 –нээс хэрэгжиж эхлэх Малын генетик нөөцийн тухай хууль,   Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд мачин, мал бүхий иргэдийн эдлэх эрх, хүлээх үүрэг, зөвлөгөөний шийдвэр, зөвлөгөөнд тавьсан ирлтгэлүүд бүгд 712ш  гарын авлагыг  тарааж малчдаа мэдээллээр хангалаа. Мерси кор ОУБ –с  малчдад зориулж бэлтгэсэн “ Байгаль орчинд ээлтэй, зах зээлийн хэрэгцээнд нийцсэн арвин ашиг шимтэй, эрүүл малтай болох арга зам” ном 106ш ,  Цаг тооны хуанлийг 106 ш тус тус тараалаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ