Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Орхон бүсийн сумдын ИТХ-ын нэрэмжит "Гадаад хэлний олимпиад" Хушаат суманд зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 624
  1. Сэлэнгэ аймгийн Орхон бүсийн ЕБС-иудын дунд сумдын ИТХ-ын нэрэмжит гадаад хэлний олимпиадыг Орхон сумын ЕБС-ийн багш Бямбацэдэнгийн Ганхуягийн анх санаачилснаар 5 дахь жилдээ Хушаат суманд зохион байгууллаа. Орос хэлний хичээлийн олимпиадад 7-9-р ангийн 98 сурагч, англи хэлний олимпиадад 10-12-р ангийн 70 сурагч, нийт 168 сурагч, ИТХ-ын дарга нар, орос,англи хэлний багш сургуулиудын захирал 40 хүн оролцлоо. Багийн нийлбэр дүнгээр англи хэлний төрлөөр Сайхан сум тэргүүн байр, орос хэлний төрлөөр Орхон сум тэргүүн байрыг эзэллээ.Тэмцээний дүнгээр орос хэлний хичээлээр 7-р ангийн ангилалд тусгай байр Хушаат сумын М.Учрал, 3-р байр Хөтөлийн Нандин-учрал, 2-р байр Баруунбүрэнгийн Ариунжаргал, 1-р байранд Орхонтуулын Сэнгэ-очир, 8-р ангийн ангилалд тусгай байр Орхонтуул 1-ийн Жаргалмаа, 3-р байр Орхоны Буянзаяа, 2-р байр Орхоны Болоржин,1-р байр Орхоны Энхжин, 9-р ангийн ангилалд тусгай байр Хөтөлийн Энхжин, 3-р байр Хөтөлийн Чинцовоо, 2-р байр Орхоны Уянга, 1-р байр Орхоны Мөнгөншагай, Орос хэлний багш нарын тэмцээнд тусгай байр Орхонтуул 2-ын Анхбаяр, Баруунбүрэнгийн Сонингэрэл, 3-р байр Орхонтуул 1-ийн Оюунчимэг, 2-р байр Хөтөлийн Оюунхүү, 1-р байр Орхоны Б.Ганхуяг, Англи хэлний 10-р ангийн ангилалд тусгай байр Хөтөлийн Буянхишиг, 3-р байр Хөтөлийн Сумьяасүрэн, 2-р байранд Хөтөлийн Оргилсаран, 1-р байр Хөтөлийн Оюумаа, 11-р ангийн ангилалд тусгай байр Баруунбүрэнгийн Болор-эрдэнэ, 3-р байр Хөтөлийн Энхжин, 2-р байр Хөтөлийн Номинтуул, 1-р байр Хөтөлийн Мөнхтунгалаг, 12-р анги тусгай байр Орхоны Буянбат, 3-р байр Баруунбүрэнгийн Буянхишиг, 2-р байр Хөтөлийн Сарангэрэл, 1-р байр хөтөлийн Үүрийнцолмон, Англи хэлний багш нарын тэмцээнд тусгай байр Орхоны Уранмандал, Баруунбүрэнгийн Одонтунгалаг, 3-р байр Баруунбүрэнгийн Хишигцацрал, 2-р байр Хөтөлийн Энхцэцэг, 1-р байр Хөтөлийн П.Сувдаа нар эзэллээ. Уг гадаад хэлний олимпиадыг 2019 онд зохион байгуулах эрх, шилжин явах цомыг Сайхан суманд шилжүүлэн өглөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ