Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Атрын анхдагчдын нэг ахмад тариаланч Бүдийн Нямаагийн "Эргэн дурсахуй" номын хэсгээс....

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 751

Хушаат сумын ахмад тариаланч Бүдийн Нямаа газар тариалангийн үйлдвэрлэлд сэтгэл зүтгэл гарган 40 гаран жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрөө үнэлүүлэн "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдлаа. Шагналыг сумын ИТХ-ын дарга Г.Батцэцэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвсүрэн нар гардууллаа. Б.Нямаа гуайдаа сумын ард түмний өмнөөс баяр хүргээд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ахмад үеийнхэнийхээ өнөөгийн энэ сайхан амьдралын төлөө алд биеэ умартан унтах идэхийг хугаслан явсан гавьяа түүхийн өчүүхэн хэсгийг хүүхэд , залуучууддаа сонордуулахаар Б.Нямаа гуайн " Эргэн дурсахуй" номоос хэсэглэн орууллаа. Булган аймгийн Сайхан сумын уугуул, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын харьяат энэ сайхан буурал "Эргэн дурсахуй" хэмээх номондоо "... 1959 онд Даагат орчмын нутгийг уриншид бэлдэхээр их хүч гарган төвийн бригад, Артойлбын бригад, Бургалтайн бригад ирж Даагат орчмын ам хоолой, Тарвагатай,Таширын ар, Хөдөө хараат, Хүйтэн толгойгоос дээш 2000 орчим га-д атар хагалж 1960 оны тариалалтанд бэлдүүлсэн түүхтэй. 1960 оны хаврын тариалалтын үрийг Артойлбоос машинаар цас их орсин зам муутай нөхцөлд 3-р сараас эхлэн татаж 2-3 машин чирсэн трактор цас ухан замдаа 2-3 хонож Энхталд Цагаан овооны өвөрт ирж цас малтан гэрээ барьж газраа цэвэрлэн уурын зуухны яндангийн урд үрийг буулгаж байлаа.Энэ ажлыг хийж байсан хүмүүс нь Н.Даш гуай, Д.Рэнцэнханд гуай нар байсан юм.Тракторчин Баянцоо, Дамба, Юу юу ший, Гаадай,нярав Загд,слесарь Тогоо, ачигч Гомбоо, Төмөрбаатар, жолооч Жадамбаа, Гомбоцэрэн, Пачевник, Соотгой, Адилбиш,Лувсангомбо, Шарав нарын хүмүүс ажиллаж ирсэн юм. 1960 оны тариалалтаар үтрэмээс доош 642, Хөдөө хараатад 243, Хадтай толгойн доор 358, урд 60, 234, Таширын ард 535, Тарвагатайд 350,74, 24, Могойн аманд 127,11,34,34,103 газрыг тариалсан юм. Селканд суух, үтрэмд ажиллахад Артойлбын малчид, хятад ажилчид тогтмол оролцдог байлаа.... Артын 2 дахь жил 1960 онд Артойлбын Бэлтрэг даргатай бригад, Цагаантолгойн төвийн Нямсүрэн даргатай бригад, Бургалтайн Цэдэн-иш даргатай бригад ирж ажиллан Мөнхтолгойн хоолой, Голын хараатаас дээш,Хөдөө хараатын зүүн хоолой, Хамагчийн үзүүр, Хүйтэн толгойн хавь нутгийг, Наадмын дэв, Ишгэнтээс баруун тийш, Таширын өврийн бүх талбай, Зээ нарын хотгор, Талын улаанаас зүүн тийш нутгийг хагалж бэлдсэн түүхтэй..." хэмээн бичжээ.Тэрээр хамт ажиллаж байсан Бригадын дарга Жадамбаа, тоо бүртгэгч Дэмбэрэл, Ж.Батхүү, Д.Дашдаваа, машка,Пүрэвсүрэн, САА-н дарга Жамбал, агрономич Содном, Т.Шуурай, ня-бо Даваажав, ерөнхий механик Дамдин туслах механик Лувсан, бригадын дарга Сэнгээ, Б.Хорлоо, Бямбажав, Бямбадорж, Жадамбаа,Дэгжирхүү, Мөнхнасан,Гонгоржав,Булдууч, тасгийн даргаар олон жил ажилласан Р.Шарав,Даваажав, Нямбуу, Лхагвасүрэн,агрономич Х.Намсрайжав, Ц.Цэрэнхүү, Чойжоо, Содном, тоо бүртгэгч Пүрэвжав, Лхам,хөдөлмөрийн баатар М.Эрхэмбаяр, улсын олон удаагийн аварга Ж.Батхүү, Гомбоо, Дамба, Загдаахүү, Сүхбаатарын одонт Дашваа, Лайпууз,Жадамба,Максим, улсын олон удаагийн аварга Д.Пүрвээ, Алтан гадас одонт Н.Бямбаа, улсын аварга Түмэндэмбэрэл, Чулуун, Х.Шуурай, Үдвээ, баатарын болзол олон хангаж байсан Х.Алтангэрэл, комбайнч Д.Цоодол, Д.Дашдава, Л.Баатар, Л.Дондог, Г.Очир, Цэдэндорж, Төмөрхүү, Наадам, тогооч Дагам, Даваа нар ажиллаж байлаа" хэмээн номондоо бичжээ. Б.Нямаа гуай 1959 онд ТМС төгсөөд энэ САА-д хуваарилагдан ирсэн ба эхнэр А.Рэнцэнханд САА-н анхны сувилагч байжээ. Өнөөгийн сайн сайхны төлөө алд биеэ умартан унтах нойроо хугаслан зүтгэж явсан ахмад үеийнхэнийхээ гавьяа, түүхийг бид мартах учиргүй. Тэднээрээ бахархан суралцаж хойч үедээ уламжлан үлдээж явах учиртай билээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ