Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2017 оны Тариаланч, ногоочдын зөвлөгөөнөө зохион байгууллаа.

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 383

Хушаат сум 2017 оны Тариаланч, ногоочдын зөвлөгөөнөө зохион байгууллаа.Зөвлөгөөнд УГТХүрээлэнгийн дэд захирал Б.Баатарцол/Ph.D/ " Цаг уурын өөрчлөлтийн үед буудайн технологи, баримтлах бодлого", Төмс судлалын секторын эрхлэгч докторант Х.Нямгэрэл "Төмс хүнсний ногооны үр сортын асуудал, эрт ургацын төмс тариалах боломж", Жимс жимсгэний секторын эрхлэгч Рh.D Д.Оюунгэрэл " Монгол оронд тариалагдаж байгаа жимс жимсгэний сортууд, тариалах технологи", Жимс жимсгэний секторын ЭШ-ийн ажилтан докторант С.Баттөмөр "Монгол оронд тариалагдаж буй чимэглэлийн мод бут, тариалах технологи" зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдан сумын цаг уурч Х.Өлзийсайхан "2017 оны 2-р улирлын цаг уурын төлөв байдал" зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.Зөвлөгөөний үеэр тариаланч Цогбаяр "Хүнс ХАА-н тэргүүний ажилтан", Голын өндөр ХХК-ийн тогооч Мягмаржав Монголын эмэгтэйчүүдийн "Хүндэт тэмдэг"-ээр тус тус шагнагдсан ба Улсын аварга тариаланч Т.Батбаатарт сумын Засаг дарга Б.Атартулга хүндэтгэл үзүүллээ.Зөвлөгөөнөөс газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээнд баримтлах бодлого бүхий уриалгыг гарган баталлаа. Тус зөвлөгөөн нь тариаланчид, ногоочдод үнэтэй зөвлөгөө өгсөн цагаа олсон үйл явдал боллоо

Сүүлд нэмэгдсэн мэдээ