Сумын Эмэгтэйчүүдийн холбоо Монголын Гэр бүлийн холбоотой хамтран "Дархан бэр" "Уран бэр" цол өргөмжлөлийг 3 хүү, 3 охин төрүүлж өсгөж, сайхан хүмүүжүүлж байгаа 4 залуу ээжид олгох үйл ажиллагаа боллоо. 3 хүү төрүүлсэн М.Наранцэцэг, Ц.Уранчимэг, О.Эрдэнэчулуун нарт "Дархан бэр", 3 охин төрүүлж өсгөж байгаа Д.Шинэцэцэгт "Уран бэр" цол өргөмжлөлийг олголоо. Ирээдүйд эх орондоо ихийг бүтээх сайхан хөвгүүд, охидыг төрүүлж зөв өсгөн хүмүүжүүлж байгаа ээж нартаа болон гэр бүл, хүүхдүүдэд нь аз жаргал хүсэн ерөөе. Гэр бүлийн бат бөх холбоо, үр хүүхдүүдийн зөв хүмүүжилд сайн нөлөө үзүүлэх сайхан үйл ажиллагаа явуулсан сумын ЭХ-ныхондоо баярлалаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Tweet