Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМЫН "ЭЛИТ ҮР" ХХК ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АМЖИЛТААРАА 3 ДАХЬ УДААГАА УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛНЫ ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ.

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 193

"Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор гурав дахь удаагаа шалгарсан С.Нямжав (Хөдөө аж ахуйн ухааны доктор) захиралтай "Элит-үр" ХХК нь анх 2010 онд  Сэлэнгэ аймгийн Хушаат суманд байгуулагдаж, төмсний таримлын сорт судалгаа, технологийн болон сэлгээний судалгаа хийх мөн бичил булцуу үржүүлж, анхдагч үрийн аж ахуйн G-2 схемээр жил бүр 800-1000 тн төмсний нутагшсан сортын төмсний элит үр үйлдвэрлэн гаргаж, үрээ шинэчлэх шаардлагатай ААН, фермер, өрхийн тариалан эрхлэгчдэд нийлүүлэх  ажлыг гүйцэтгэж байна.

Эднийх 513 га эргэлтийн талбайтай, үүний 150 га-д нь усалгаатай тариалан эрхэлдэг. Жил бүр усалгаатай талбайд  50-55 га-д  төмс, 40-45 га-д хүнсний ногоо, 20-30 га-д буурцагт ургамал, усалгаагүй талбайд жил бүр 200-250 га-д улаанбуудай, 25-30 га-д ногоон тэжээл тариалж үйл ажиллагаагаа илүү чанаржуулах бодлого баримтлаа ажиллаж байна.

Байгуулагдсан цагаасаа эхэлж талбай дээрээ хүнсний болон боловсруулах чиглэлийн гадаад болон дотоодын 40 гаруй төмсний сорт, дугааруудыг судлах, ирээдүйтэй сортуудыг үржүүлж  нутагшуулах мөн шинэ сорт гаргах зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тогтмол хийж иржээ.

Герман улсаас гаралтай дунд эртийн болцтой Гала, нэн эртийн болцтой Солист сортуудыг нутагшуулж, савханцар төмсний Шеподи, чипсний Леондра сортууд ирээдүйтэй үрээр батлагдаж, жил бүр эдгээр сортуудын элит үрийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж байна.

Мөн эх орны бренд төмсний шинэ сорт гаргах ажил эрчимтэй явагдаж Сэлэнгэ-5, Сэлэнгэ-8 сортуудыг шинээр гаргаж үр үржүүлгийн ажлуудаа чанаржуулж сайн чанарын үрээр хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдээ хангах зорилготой ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ