Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМЫНХАН ЦАС, МӨСНИЙ БАЯРАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 196

ХУШААТ СУМЫНХАН ЦАС, МӨСНИЙ БАЯРАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ. Хушаат сумын төр төсвийн байгууллагууд, аж ахуйн нэгж, багийн иргэдийн дунд уламжлал болон зохион байгуулагддаг "Цасны баяр-2023" арга хэмжээ зохион байгуулагдлаа. Багууд гүйлтийн буухиа, сумо, багийн даам, монгол уламжлалт шагай шүүрэх, мөсний шагай, хөгжөөнт буухиа зэрэг тэмцээнүүдээр өрсөлдөж нийт дүнгээрээ сумын Соёлын төв, банкууд, эрчим хүчний хамтарсан баг 1-р байр эзлэн шилжин явах цомын эзэн боллоо. Дэд байранд 1-р Цэцэрлэгийн хамт олон , гутгаар байранд ЗДТГ-ын баг хамт олон орж амжилт үзүүллээ. ЕБС-иас зохион байгуулсан гүйлтийн буухиа тэмцээнд 1-р байранд Соёлын төв, банк, эрчим хүчний хамтарсан баг, 2-р байранд 1-р Цэцэрлэгийн баг, 3-р байранд ЕБС-ийн баг, "Хан Хушаат бөхийн холбоо"- оос зохион байгуулсан сумо бөхийн тэмцээнд 1-р байранд ЗДТГ-ын баг, 2-р байранд Соёлын төв, банк, эрчим хүчний хамтарсан баг, 3-р байранд ЕБС-ийн баг, 1-р Цэцэрлэгээс зохион байгуулсан багийн даамны тэмцээнд 1-р байранд ЗДТГ-ын баг, 2-р байранд Соёлын төв, банкууд, эрчим хүчний хамтарсан баг, 3-р байранд Хан Хушаат бөхийн холбооны баг, ЗДТГ-аас зохион байгуулсан монгол уламжлалт шагай шүүрэх, мөсний шагайн тэмцээнд 1-р байрыг 1-р Цэцэрлэгийн баг, 2-р байранд ЗДТГ-ын баг, 3-р байранд Хан Хушаат бөхийн холбооны баг, Соёлын төв, банкууд, эрчим хүчний хамтарсан багийн зохион байгуулсан Хөгжөөнт буухиа тэмцээнд 1-р байрыг ЕБС-ийн баг, 2-р байрыг Соёлын төв, банкууд, эрчим хүчний хамтарсан баг, 3-р байрыг 1-р Цэцэрлэгийн баг тус тус эзлэн амжилт гаргацгаалаа. Цэвэр агаарт 1 өдрийг өнгөрүүлэн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийсэн нийт албан хаагчид, иргэддээ баярлалаа. Тэмцээнийг зохион байгуулсан ЗДТГ-ынхаа хамт олон, Тамгын газрын дарга О.Цогбаяр, Засаг даргын орлогч Ч.Ганзориг нарт баярлалаа. Бүгдэд нь ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Сүүлд нэмэгдсэн мэдээ